x

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн болж, сайд нартаа хариуцлага тооц

Ардчилсан намаас цаг үеиййн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсад хамгийн үнэт зүйл хүний эрх, эрхч чөлөө. Иргэний эрх чөлөөг зөрчдөг, түүний хажуугаар дуугүй өнгөрдөг төр засаг, эрх баригч нартай байж таарахгүй. Өмнө нь хоёр ялтан нэгнийгээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулж, тухайн үеийн хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын сайд халаглаад сууж байсан. Гэтэл өөрийг нь хууль зүйн сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаагийн албан хаагчдыг мэдээгүй өнгөрсөн байж таарч байна.

Хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс ч мэдээгүй өнгөрсөн байж таарч байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Хоёр иргэнийг миний удирдлага дор байсан цагдаа ямар аймшигтай зодсон юм гэж харамсаад сууж байгаа гэж найдаж байна. Одоо энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд түвшиндээ нуугдаад алга болдог, доод түвшиндээ хариуцлага тооцсон болоод өнгөрдөг.

Иргэдийн эсрэг дайсагнадаг, хүчирхийллийг үзүүлдэг, цагдааг өөгшүүлээд байж байсан хууль зүйн сайдаар Засгийн газрын гал тогоог бариулж буй Ерөнхий сайд энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 

Засгийн газрын тэргүүн, хууль зүйн сайд гэмт хэрэг яриад явах биш цагдаагаа иргэнлэг болгох, цагдаа нь иргэнийхээ талд зогсож чаддаг байх талаар ямар бодлого гаргасан бэ. Засгийн газар хуруугаа хөдөлгөсөнгүй, ажил хийсэнгүй.

Монгол Улс иргэнээ үзэн яддаг, дайсан гэж хардаг цагдаатай болжээ. Цагдааг, хууль сахиулагчийг бэлтгэдэг бодлого үгүйлэгдэж байна. Энэ зүйлийг өөгшүүлээд байсан хүмүүс Засгийн газарт сайдаар ажиллаж байна. Ц.Нямдорж сайд ёсзүйн хувьд энэ ажлыг хийх эрхгүй. Хоёрдугаарт энэ байдлыг мэдээгүй байсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг засаглуулдаг улс болно гэсэн. Та хуулийн болон хүний эрхийн дээгүүр алхсан хэнтэй ч хариуцлага тооцдог байж чадна гэсэн. Засгийн газрын сайд нартай хариуцлагын асуудлыг яриач!

Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг монгол хүн гэсэн. Гэтэл үнэтэй баялгийг чинь эвдэж, нухчин дарах гэж байна. Та хэлсэн үгэндээ эзэн болох ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 1 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 1 цаг 20 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 1 цаг 21 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 1 цаг 23 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 1 цаг 24 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 1 цаг 30 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 1 цаг 30 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 1 цаг 32 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 1 цаг 33 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 2 цаг 42 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 3 цаг 45 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 3 цаг 47 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 3 цаг 47 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 3 цаг 49 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 3 цаг 50 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 3 цаг 51 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 54 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 5 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 5 цаг 55 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 5 цаг 55 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top