x

Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахад манлайлан оролцоно

Цар тахлын өвчлөл xүндэрч, коронавирусийн халдварын хүндэрлээр нас барсан иргэдийн тоо буураxгүй байна. 

Ардчилсан намаас Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна гэж үзэн мэдээлэл хийлээ.

Халдварын тархалт тэлснээс болж эдийн засаг хямарч, ядуурал гүнзгийрч, үнийн өсөлт тэнгэрт тулж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарынхан бүрэн дампууралд тулж ирээд байгаа учир гарц, шийдлийн xувилбар бүxий шаардлагыг Ардчилсан намаас Улсын их хурал, Засгийн газарт хандан гаргажээ.

Нийт зургаан зүйл бүхий заалттай шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь "УИХ 2021 оны Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэвч яаралтай горимоор нээлттэй бус хийж байна. 2021 онд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Төсвийн тодотголын зардлыг танаж, алдагдлыг бууруулах гэж хийдэг ч эсрэгээрээ болж байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг хоёр дахин нэмж, дөрвөн их наяд болгосон тодотгол хийж байна. Мэдээж сайшаалтай зүйл бий. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох гэх мэт. Гэхдээ хэмнэж болох олон зүйл байна.

Бид хүргэж буй шаардлагатаа иргэдийг нээлттэй, ойлгомжтой мэдээллээр хангах заалт тусгасан. Хүн амьд явах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Өвдсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагийн тод жишээ өнгөрсөн хагас сайн өдөр тохиолдсон. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хаана, хэрхэн хандах маршрут тодорхой байх ёстой.

Мөн эмнэлгийн орыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Эмнэлэгт 230 тэрбум төгрөг баталсан ч энэ нь ковид-19 нөхцөл байдал дээр тоглолт хийж байна.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь ядуурлын түвшинд орсон. Өргөн хэрэглээний бүх барааны үнэ хөөрөгдсөн. Гарц шийдэл нь үнэ тогтворжуулах шаардлагатай байна. Covid-19-өөр дамжуулж төсвөө нэмэгдүүлсэн ч 10 хувь нь л шаардлагатай талбарт хүрч байна. Наадам хийхгүй юм чинь чуулганаа үргэлжлүүлэх шаардлага тавьж байна. Хэрэв иргэдийн төлөө ажиллахгүй бол Засгийн газрыг огцруулах шатанд Ардчилсан нам манлайлан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 56 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 8 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 3 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 54 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 58 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top