x

С.Эрдэнийг АН-ын даргаас Долдугаар сарын 9-ний дотор огцрох шаардлагыг хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Засгийн газар цар тахлын хуулийн дагуу 4.8 их наяд төгрөгийн зардал гаргасан. Маш том эрх мэдлийг өөртөө авсан. Мөн түүнчлэн 3.7 их наяд төгрөгийн хэтрэлтийг төсөв баталлаа. Нийт 8.5 их наяд төгрөгийг КОВИД-19-ийн эсрэг зарцуулсан боловч үр дүнгээ өгсөнгүй.

Цар тахлаар олон хүн нас барж байгаад гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ардчилсан наымн гишүүдийн 100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Одоогоор 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна. 

Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. АН-ын их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг Долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ. 

Хууль зүйн сайд асан, Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин "Эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан иргэний өмнөөс уучлал гуйх биш харин ч түүнийг доромжилж байна. Ийм нийгэм байж болохгүй.

Энэ цар тахал гэнэт гарч ирээгүй. Жил хагас дэлхий нийтээр зарлагдаж байж манай улсад орж ирсэн. Гэтэл манай Засгийн газар бэлтгэлтэй байж чадсангүй. Ардчилсан нам энэ хүнд байдалд сөрөг хүчин байж зөвд ташуур, бурууд хатуу байж ажиллах ёстой. 

С.Эрдэнэ дарга хоёр сонгуулийн дараах ялагдал, гишүүдийн болохгүй байна гэсэн хүсэлтийг үндэслэж, Их хурлаа зарлаж, ажлаа өгөх нь улстөрчийн хувьд хариуцлагатай явдал болно" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн "Монголд үнэхээр хариуцлага гэдэг зүйл алга болсон байна. Авлига гаарч байна. Манай намд ч ийм үзэгдэл гарч байна. С.Эрдэнэ ийм ичих булчирхайгүй байж болохгүй. Итгэл үнэмшлээрээ нэгдсэн намын гишүүдийг үл хүндэтгэж, тамга тэмдэгтэй зууралдаад байж болохгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top