x

УИХ-ын эмэгтэй гишүүд наадам хойшлуулах саналыг хүргүүллээ

УИХ-ын эмэгтэй гишүүд Үндэсний Их баяр наадмыг цахимаар тэмдэглэхийг эсэргүүцэж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна. Тухайлбал, Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар болсон. Хоёрдугаарт, цар тахалтай тэмцэж байгаа иргэдэдээ дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргаад байна" гэв

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй юм гэдэг асуудлыг тавьж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эмэгтэй гишүүдийн зүгээс цар тахлын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан бий болгохоор ажиллаж байна. Хүүхдийн төлөө фондод цугларсан 2.2 тэрбум төгрөг цугларсан. Энэ фонд нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх, хүүхдүүдийг гадна тэмцээн уралдаанд явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан.

Гэвч КОВИД-ын нөхцөл байдал хүндэрсэн тул энэ өвчний улмаас өнчирсөн, эм тариа шаардлагатай амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд туслах зорилгоор Хүүхдийн төлөө фондын зориулалтыг өөрчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр эмэгтэй гишүүд маань ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top