x

Т.Доржханд: Ардчиллыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан гэдгийг онцолж, дээрх чиглэлүүдээр ирэх зургаан жилийн хугацаанд манлайлал үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ Төрийн тэргүүний хувьд улс төрийн бүх намтай тэнцүү харилцахын хажуугаар парламентад суудалтай, улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, цаашлаад сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бие даасан, хараат бус, хуулиа дээдэлсэн шүүх, прокурорын байгууллагатай болох, ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын суурь зарчмыг чанд хадгалах, авлигатай тэмцэх стратегиа боловсронгуй болгохын төлөө ХҮН-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотгов. Түүнчлэн Монгол Улсаа гадаадад сурталчлах, олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олборлолтоос боловсруулалтад шилжихэд гадаад бодлогыг чиглүүлэн Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ онцоллоо.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан парламентын тогтолцоог гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх зорилтыг ИЗНН бүрэн дэмжиж байгаа гэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эгэл жирийн ард түмний дундаас Төрийн тэргүүний албанд сонгогдсон учраас ард иргэдийн амьдралыг мэдэрсэн, тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ИЗНН-ын удирдлагад талархал илэрхийлж, Ерөнхийлөгчийн зүгээс парламентад суудалтай, суудалгүй бүх намыг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Төрийн тэргүүн бол нэг намын Ерөнхийлөгч биш, ард түмний Ерөнхийлөгч байх учиртай гэлээ. Улмаар Монгол Улсын сонгосон парламентын тогтолцоо бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчиллын суурь үнэт зүйл гэдгийг онцолж, үүнийг боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо чухал гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулах учраас ИЗНН-тай энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top