x

Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ.

Энэ талаарх албан бичгээ 2021 оны Зургадугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа залуучуудыг хүн амын бүлгийн хувьд нийгэм-эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжлийг түүчээлэгч гэж үзэж байна.

Манай улсын хүн ам 2020 онд 3.3 саяд хүрч, үүнээс 1 сая гаруй нь 15-34 насны залуучууд байна.

Залуучуудын бүлэг нийт хүн амын 33.7 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг бүрдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын нийгэм, эдийн засагт үзүүлэх хамгийн таатай үе тохиож байгаа бөгөөд энэ нь 2030-аад он хүртэл үргэлжилж, үүнээс цааших хугацаанд хүн ам идэршиж, улмаар насжилтын үе эхэлнэ.

Хүн ам зүйн энэ зурвас үед залуучуудаа боловсрол, мэдлэгтэй, мэргэжилтэй, эрүүл саруул оюун ухаан, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлж, ажил орлоготой болгох талаар Улсын Их Хурлаас тогтвортой, тодорхой зорилго чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх, цаашид залуучуудын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэг, оролцоог оновчтой болгох шаардлагатай хэмээн гишүүд үзжээ.

Иймд Улсын Их Хурал дахь залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлгийг байгуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top