x

У.Хүрэлсүхийн сүх нь Х.Баттулга байв уу?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэжээ. Тэрбээр АН-ын хуваагдалд Ерөнхийлөгчийн судлаа удахгүй өгөх Х.Баттулгыг буруутгаж буйгаа нуусангүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийн нохойд барьдаг мод нь Х.Баттулга болсон гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байгаа бололтой хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Угаасаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-ын ходоодныхоо мухарт хадгалчихсан байсан бодол шүү дээ. Наанаа тэврэлдээд, хэлсэн болгоныг нь гүйцэлдүүлээд байгаа юм шиг боловч цаанаа бол “Энэ хүнийг дахиж нэр дэвшүүлж болохгүй” гэдэг бодолтой. Өрсөлдөгч нам шүү дээ. 65 суудалтай нам дахиад ялахын тулд АН-ыг аль болох жижиг байлгахын төлөө зүтгэнэ.

Өнгөрсөн 4-5 жилийн Баттулга, Хүрэлсүх хоёрын хамтрал Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон.

Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой л болчихлоо. Өөрийн намыг унагаж, өрөөлийн намд өөрийнхөө тэжээсэн үр могойд хатгуулаад" гэсэн байна. Мөн тэд худлаа цаасан буу буудсанаас цаанаа нотой гэж хардаж байгаагаа нуусангүй нь "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний түншлэлийн дунд ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний том төсөл, ямар гэмт хэргүүд яригдаж шийдэгдсэн бэ? Ихэнх нь хөшигний ард, далд нууц байгаа. Сонгууль дөхөхөөр “хонгил” энэ тэр гэж нэрлээд, лифтэнд оцгонодог шүүгчийн асуудлаар “цаасан буу” буудаж үзсэнээс биш яг үнэндээ гэдэс дотроо уудлалцаагүй биз дээ" гэх үг нь.

Өнгөрсөн хугацаанд үзэл бодол өөр, өрсөлдөгч бүхнээ шоронд хорьсон Х.Баттулга хамгийн их ганцаардаж явна. Түүний хажуу хавирга, бөөр бөгсөнд нь наалдаж явсан бүхэн өнөөдөр МАН-ын хаяаг бараадаж, хаялга горьдон амьдрах болсон нь худлаа биш. Херо Б.Баатар, Аса Д.Дагвадорж нараас эхлээд хоёр талд гарч, хор найруулан гүйх болсон юм.

Одоо АН-ыг Х.Баттулгадаа өгөх үү, эсвэл ингээд гудамжинд нь үлдээх үү гэдгийг У.Хүрэлсүхийн улс төр шийднэ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.116)
    Хүрэлсүх мсs-тэй холбоотой. Баттулга дахин ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд хүрэлсүхээс болгоомжилж хэвлэлд хүрэлсүх мсs-тэй холбоогүй гэв
    2025 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top