x

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрт 10 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардав

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургадугаар сарын 25-нд болно. Гэтэл энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Ийм зүйл энэ цаг үед байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар Монгол Улс 436 иргэнээ цар тахлаар алдчихаад байна. Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан. Гэтэл өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. 2021 оны Зургаадугаар сарын 25-ний өдрийг “ҮНДЭСНИЙ ЭМГЭНЭЛИЙН ӨДӨР” болгон зарлах ёстой гэж харж байна. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх ёстой.

Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн гэр бүлд 10 сая төгрөг өгөхөд 4.3 тэрбум төгрөг. Энэ нь наадам хийх, баяр цэнгэлд зарцуулах мөнгөний 50 хувьд ч хүрэхгүй байна. Ийм байдлаар асуудлыг яагаад шийдэж болдоггүй юм бэ? Монголын төр яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?

Мөн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй байгаа юм бэ? Миний авсан мэдээллээр Монголд 900 орчим амьсгалын аппарат байгаа юм байна. Энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас амьсгалын аппаратыг хангалттай хэмжээнд бэлдээгүй юм бэ?

Тэмдэг одон медаль тараахынхаа оронд үндсэн хуулиа эргэж нэг хар. Та бүхэн үндсэн хуулиндаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Үндсэн хууль дээр төр засаг өөрөө иргэнийхээ эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хариуцна гэж заасан. Гэтэл Төрийн хариуцлага хаана байна. Иргэнийхээ амь насыг ч хариуцаж чадахгүй байна. Төр өөрөө иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдгээрээ ардчилсан нийгэм ялгаатай.

Сайд дарга нар нь эрх ямба эдэлдэг, харин үүрэг хариуцлагаа хүлээх болохоороо зугтаагаад алга болдог байж болохгүй ээ. Улс төрчид асуудлаас зугтаадаг байж таарахгүй. Асуудлыг барьж авч, шийддэг байх ёстой. Асуудлаа зөв тодорхойлоод манлайлаад явах ёстой. Хэн төрд байх нь гол биш, Хэн сайд дарга байх нь ч гол биш. Монголын төр хүлээх хариуцлага байх ёстой" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.141.125)
    An geed hulgaich luibarchin medrel muutai ubchtei humuusiig tsugluulsan buleglel ba jenko altanhuag elbeg da ganbold ih hurald orson hed gej yahaaraa iim humuusiig songoj mongoliig hyamraagaad ba I ustgald oruul
    2021 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top