x

Автозамыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авчээ

Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна

Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан байна. Хотын дарга Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна.

Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан байна. Ингэснээр усны түвшин тодорхой хэмжээгээр буураад байгаа юм. Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсэж байна.

Үерийн усны эрсдэлээр “Хан хиллс”, “Маршал таун” зэрэг хотхонууд үерт автах судалгаа гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа юм. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Энэ жил бороо хур ихтэй жил болох нь. Олон улсын байгууллага 2017 онд бороо ихтэй жилийн судалгаа гаргаж, үер усны аюул Улаанбаатар хотод ойрхон байгааг хэлж байсан. Энэ бороо Улаанбаатарын зам, нүхэн гарцын инженерийн шийдэл, ус зайлуулах хоолой, тэдгээрийн тооцоо, судалгаа нь олон улсын стандартад нийцсэн эсэхэд дүн тавьж байна. Хотын төлөвлөлтийг инженерийн шийдэлтэй, олон улсын чанар, стандартад нийцүүлэн хийх хэрэгтэй. Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй байгаа. Энэ нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, цаашлаад гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс шилдэг инженерүүдийг ажиллуулах ёстой юм. Үерийн усны ам болон эрсдэлтэй байршил дээр гэр хороолол барьсан байдаг. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах эрсдэлтэй байна. Шийдэл, гарцыг дандаа инженерийн тооцоо, судалгаатай гаргаж байх хэрэгтэй. Ажлыг хямд аргаар шийдсэний эцсийн үр дүн муу гарч байна. Туул голын сав газарт дураараа барилга барьж, ашгийн төлөө улайрч болохгүй. Тэнд байр худалдаж авсан иргэдийн амь нас, эд хөрөнгө, бусад зүйл эрсдэлд орж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шууд засварлахад нийслэлд хөрөнгө мөнгө дутмаг тул цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Геодези, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шууд шинэчлэх боломж байхгүй. Нийслэл Улаанбаатар хотод шинэ бүтэц хийхгүй бол хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Дулааны шугам, сүлжээ бол газар доорх хот. Үүний 76 хувь нь муудсан. Үүнийг хот дангаараа төсвөөрөө шийдэх ямар ч бололцоо байхгүй. Бид УИХ, Засгийн газартай хамтарч, хотод тулгамдсан асуудлаа шийднэ” гэсэн юм.   

Үерийн уснаас үүдэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд зам эвдэрсэн. Үерийн даланг зориулалтын дагуу ашиглахгүй бол ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.   

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Харин сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдэж, тус замуудад сэтгэлгээ хийж, усны түвшинг бууруулжээ. Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 51 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 20 цаг 47 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 21 цаг 3 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 21 цаг 7 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 21 цаг 13 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 21 цаг 17 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 21 цаг 31 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 21 цаг 36 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 23 цаг 21 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 23 цаг 40 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 59 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Уржигдар 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Уржигдар 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Уржигдар 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Уржигдар 14 цаг 24 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ...
Top