x

Буцаж буй Х.Баттулгын ҮГ

Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар хамгийн сүүлчийн ярилцлагаа өгөв. Монголын бүхий л телевизүүдийн эфирийн худалдаж авсан түүний ярилцлагын гол зорилго нь МАН-д чиглэжээ. Ингэхдээ үгэн дотроо үг хавчуулж МАН-д битгий саналаа өгөөрэй л гээд хэлчихлээ.

Түүний ярилцлага тогтуун сайхан, төлөв төвшин болсон. Нөгөө талаасаа өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнэсэн маягтай өрнөсөн ч үнэндээ МАН-ыг голдуу асууж, МАН руу чиглэж аядуу зөөлнөөр сумаа тавиад яриагаа өндөрлөв. Хэдийгээр наанаа У.Хүрэлсүхтэй муудаагүй, аятай сайхан байгаа ч цаанаа түүний өсөө хорсол нь хэвээр үнэндээ МАН-ыг муулах замаар МАН-ыг нэр дэвшигчийг битгий сонгоорой гэсэн мессеж өглөө.

Ингээд түүний онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Ерөнхийлөгчөөр нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.

  • Ерөнхий сайдыг огцрохоо зарлах хүртэл би энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан.

  • Ерөнхий сайдыг огцролтыг МАН-ын Удирдах зөвлөл, хуучнаар улс төрийн товчоо шийдсэн.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх "үргээлгэнд" орсон.

  • У.Хүрэлсүхтэй муудалцсанаасаа хойш уулзаагүй.

  • У.Хүрэлсүх намайг Салхитын мөнгөний ордыг авах нь гэж бодсон.

  • Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үед Х.Баттулга Ерөнхийлөгч газрын зураг барьж ороод хийн хоолойг Монголоор дайруулах санал тавьж, Саяны нурууг дагуулж хүнд нөхцөлд тавихын оронд төмөр замаа дагуулаад тавих тооцооллыг танилцуулсан.

  • Мөнгө өгөөд л сонгуульд оролцдог. Сонгууль хуурамч болоод байна.

  • МАН хэлсэн амлалтаа биелүүлээгүй.

  • 100 жилийн түүхтэй МАН-ын байрыг харчих. 30 жилийн түүхтэй АН-ын байрыг харчих. Нөгөө гучин гаруй намуудынхаа байрыг харчих. Ингээд ирэхээр шударга өрсөлдөөн байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй учраас шударга сонгууль байхгүй.

  • Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой гэсэн гурван том ордыг Ардын намынхан л барьлаа.

  • Бүх намууд нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэй гэсэн үндсээр Ардын намыг тараах асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхэд хандсан.

  • Сонгуулиар хэний ч танихгүй хүн УИХ-д сонгогдож гарч ирээд байгаа биз. Тэр хүн яаж гарч ирж байна гэхээр мөнгөөр л гарч ирж байгаа юм.

  • Би УИХ-ын индэр дээрээс энэ Их Хуралд байгаа гишүүдийн 50-иас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байна аа гэхэд нэг гишүүн над дээр гомдол гаргаагүй.

  • Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс байхгүй. Энэ дансыг УИХ-аар хэлэлцүүлж нээдэг. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

  • Рио Тинтой Монголын Засгийн газрыг унагасан.

  • Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж чадахаа байсан гэдгийг би ард түмэндээ хэлчихмээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top