x

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Учрал нар Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэв.

Өнгөрсөн жил залуучуудтай уулзаж байхад мэдээллийн технологийн гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих цаг болсон учир хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөхийг цөөнгүй удаа хүсч байсан. Төрөөс дэмжлэг үзүүлбэл дотоод, гадаадын, тэр дундаа Монгол Улсад бүртгэлтэй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлэв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим үндэстэн болно гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш, олон салбар, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Иймээс ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж ярилцсан.

Ирэх мягмар гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэнэ” гэлээ.

Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл нь энэ салбар дахь хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top