x

Нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат нар мэтгэлцэхэд бэлэн

Мэтгэлцээнгүй сонгууль давсгүй хоолтой адил гэж хэлдэг. Дэлхийн Ардчилсан орнууд бүгд улстөрийн сонгуулийн өмнө заавал бодлогын мэтгэлцээн явуулдаг уламжлалтай. Энэ нь Ардчилсан орны улстөрийн соёлын нэг юм. 

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлын улмаас манай улс Ерөнхийлөгчийн сонгуулийг богино хугацаанд явуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж уулзалт хийж буй. 

Мөн иргэдийн зүгээс Монгол улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцэхийг шаардаж байгаагаа ч илэрхийлсээр байна. 

Ардчилсан намын дарга М.Тулгат Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр дараах урилгыг гаргаж байв. Тодруулбал, Цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах учраас нэр дэвшигчид орон нутгийн уулзалтуудаа хамтарсан байдлаар хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх уриалгыг МАН болон Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч нарт хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл, энэхүү уриалгын хариуд Зөв ХҮН электорат эвслээс хариу бичиг ирүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг оролцуулсан таван удаагийн мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцоход бэлэн, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар мэтгэлцэхэд бэлэн байна.

Цар тахлын хүрээ хумигдаагүй энэ цаг үед нэр дэвшигчид олон нийтийн радио телевизийн сувгаар шууд мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцож, үзэл бодлоо уралдуулах нь иргэд олон нийтэд хүртээмжтэй бодит, тэнцвэртэй мэдээлэл өгөх хамгийн зөв шийдэл юм. 

Мөн МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах, шууд дамжуулах бэлтгэл ажил хангагдсан хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top