x

Цэргийн сургуулийн 3 хурандаа Ерөнхийлөгчийн сонгуулийг түгшүүртэй хүлээж байна

ЗГХЭГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгалангийн төрсөн аав нь Л.Лингов ерээд оны эхэн үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Төрсөн аав, хүү хоёр Засгийн газрын “гал тогоог” даргална гэдэг ховор тохиолдол, нэр хүндийн хэрэг мөн. Б.Энх-Амгалангийн төрсөн дүү нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү нартай базууд буюу ураг төрлийн холбоотой гэдэг. Л.Лингов гуай өөрийн хүү Энх-Амгаланг Цэргийн их сургуулийг төгсөөд ирснийх нь дараахан найз Ж.Чүлтэмсүрэнгийнх нь хамт ЗГХЭГ-т татаж авч ажиллуулсан гэдэг. Тэдний намтарт ч Б.Энх-Амгаланг 1991 онд ЗГХЭГ-т шинжээч, ахлах шинжээч, референтээр, Ж.Чүлтэмсүрэнг 1993 онд ЗГХЭГ-т ахлах зааварлагч, шинжээч, референтээр ажиллаж байсныг тодорхой бичсэн байдаг. Л.Лингов даргын дараа түүний хүү, Б.Энх-Амгаланг албан тушаалаар эрхлүүлэгч нь эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх болж хувирсан байдаг юм.

Б.Энх-Амгалан буюу өөрийнх нь “зохиосноор” Амгалан-Энх нь Киргизид хоёрхон жил консулаар ажиллаад, энэ хугацаандаа Польшийн хил дээр хууль бус бараа тээвэрлэж яваад баригдсан байтал дутуу судалсан уу, мэдсэн ч зориуд нөхөрлөлдөө үнэнч үлдэх гэсэн ч юм уу, Цэргийн их сургуульд хамт сурч байсан найз У.Хүрэлсүх нь 2016 оны долдугаар сарын 22-нд Шадар сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 4-нд Ерөнхий сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн албан тушаал ахихын хэрээр цэргийн сургуулийн найзууд болох Б.Энх-Амгалан, Ж.Чүлтэмсүрэн нар ч түүнийг дагаж ахиж дэвшсээр байв. Ж.Чүлтэмсүрэн хурандаа ОБЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/677дугаар тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар, 2020 оны 8 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, УОК-ийн Шуурхай штабын даргаар томилогдсон боловч 26 хоног ажиллаад огцорсон. Шалтгаан нь”Шуурхай штабын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амраасан, энэ үед нь Шуурхай штабын ажилтнууд коронавирусын халдвар авсан, мөн Шадар сайд С.Амарсайханы гэргий ХӨСҮТ-ийн Улаан бүс рүү орж, гарч байсан явдлыг мэдээгүй, хяналт тавиагүй зэрэг шалтгаанууд байсан бололтой” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Мөн Ковидын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан үед, халдварын бүс Өмнөговь аймагт гэр бүлийнхээ хамтаар зугаалж хорхог хийж амарч явсан бичлэг нь нийтэд дэлгэгдсэн. 

Түүний энэ хариуцлагагүй байдлын талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас лавлахад “Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавих зорилгоор албан томилолтоор явуулсан. Харин албан томилолтоор явахдаа гэр бүлийнхнээ авч явсан, сүм хийдээр орж, хорхог хийж идэж зугаалсан зэрэгт хариуцлагын асуудал яригдана” гэсэн байдаг. Гэтэл Ж.Чүлтэмсүрэн өөрөө “УОК-ийн Шуурхай штабын даргыг ээлжилж хийдэг. Би одоо ОБЕГ-ын тэргүүн дэд даргын ажлаа хийж байгаа” гэж хариулсан байгаа юм. “Цэргийн сургуулийн гурван найз хурандаа” буюу Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, түүний найз ЗГХЭГ-ын дарга Б.Энх-Амгалан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нарын паян нэг иймэрхүү ч тэд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч салахгүй бололтой. Тийм бол У.Хүрэлсүхэд л муу юмсан. 

Сонирхолтой нь ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэнгийн гэргий Б.Ичинхорлоог Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлсэн газрын захирлаар томилоход мөн л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх асан, одоогийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгаланг нөлөөлсөн гэцгээдэг. Иймэрхүү албан тушаалын гинжин хэлхээний хамгийн өндөрт яваа нэгнээ бусад нь алдаа дутагдал гаргавал татаж унагадаг бичигдээгүй хуультай. Хүн чанар зааж хамт явсныхаа горыг У.Хүрэлсүх амсч чихээ халууцуулж нүүрээ улайлгаад удаж байна. 

Наад зах нь Цэргийн нэгдсэн холбоог У.Хүрэлсүх үүсгэн байгуулж, аймгуудад хүртэл салбар хороод байгуулж явсныг нь олон нийт харсан. Улсын бүртгэлд одоо тус ТББ-ын дарга нь ЗГХЭГ-ын дарга Батцэнгэлийн Энх-Амгалан гэж бүртгэлтэй байдаг. Гэтэл тус ТББ яагаад аймгуудын ЗДТГ-аас санхүүжээд байна вэ гэдэг бол ноцтой асуудал. Өнөөх Хунтын засаглал гэгчийг яалт ч үгүй сануулаад байна. ЗДТГ нь "Хунтын засаглалын нэгжийг"санхүүжүүлээд байж болох уу? Тийм асгарсан их төсөвтэй газар мөн билүү. Энэ будилааныг МАН-ын дарга мэдэх үү, эсвэл суган доогуур нь суйлж яваа хэрэг үү?

 

Хэрэв У.Хүрэлсүх найз нь Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол энэ гинжин хэлхээ хаанаасаа эхэлж хэзээ тасрахыг таашгүй. Учир нь ёсзүйн алдаа гаргана гэдэг төрийн албанд түүх болон бичигдэж тэмдэглэгдэж явдаг жамтай. Магадгүй тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газар руу өнөөх “бүлэглэлийн толгойлогч” гэгдэх гуншинтай нь дагуулаад явахаас сийхгүй “хүн чанартай” нэгэн гэдгээ удаа дараа харуулсан. Энэ тохиолдолд албан тушаалаар эрхлүүлж байсан хүн л хамгийн түрүүнд буруутдаг билээ. Ерөнхийлөгчийн санал хураалтын энэ өдрүүдэд Цэргийн сургуулийн гурван найз хурандаа “тэнгэрт нисэх үү, газарт унах уу” гэдгээ тэсэн ядан хүлээж байна. Харин үүний өмнө У.Хүрэлсүхийн “тойрон хүрээлэгчид” болох найз хурандаа нарын талаар хэлж анхааруулах хэдэн зүйл бий.

                                                                                                                                          Үргэлжлэл бий 

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 31 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 40 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 46 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 51 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 59 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 53 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top