x

Ардчилал уу ялах уу, авторитори дэглэм тогтох уу!

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа талдаа орлоо. Энэ удаал монголчууд ардчиллаа хамгаалах эсвэл авторитори дэглэм тогтох эсэхийг шийдэх хариулцлагатай сонгуультай нүүр тулж байна.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монголд шударга ёсыг сахиулахаа амлаад байгаа. Байгалийн баялгийг тэгш хүртээнэ гэсэн. Гэхдээ, өөрийг нь Ерөнхий сайдын суудалд үлдээсний төлөө ЖДҮ-г тэгш, хүртээмжтэйгээр “цөлмөсөн” явдал бий. Ердөө хоёр жилийн өмнөх дуулиан. МАН-ын тараасан мөнгөнд манай инфлүүзерүүд явчихсан болохоор мартаа байлгүй, тухайн үед бичиж, ярьж байснаа.

У.Хүрэлсүхийн амалж ирсэн шударга ёс алагчилалтай үйлчилдэг. ЖДҮ-гийн дуулианд нэр холбогдсон ойр дотныхондоо одоо ч хариуцлага тооцоогүй яваа хүн.  Ажлын байрны бэлгийн дарамт учруулсан асуудалд нэр холбогдсон Ц.Анандбазарыг намаасаа ч хөөчихөөгүй, түр түдгэлзүүлсэн шүү дээ.  Тэгэхээр түүний ярьдаг шударга ёс ард түмэнд нэг өөрөөр, анд найз нарт нь нэг өөрөөр үйлчилдэг гэсэн үг.

Тэрбээр Н.Энхбаяраар дамжуулан Ерөнхийлөгчийн засаглалд шилжихэд бэлтгэж эхэлсэн нь шинэ Үндсэн хуулийн тухай яриа юм.  Шинэ Үндсэн хуулийг батлаж, Ерөнхийлөгчийн засаглалд Монгол шилжвэл үндэсний аюулгүй байдалд асуудал үүснэ. У.Хүрэлсүхийн дарангуйлал тогтож, Ардын намынхны албан ёсоор “гахай илүү эрхтэй” болж хувирна. Гэхдээ МАН дотроо зөвхөн зүүний хүчнийхэн буюу У.Хүрэлсүхийн талынхан илүү эрхтэй болно гэсэн үг.

Бусад нь У.Хүрэлсүхээс өөр үзэл бодолтой байсныхаа төлөө Н.Номтойбаяр шиг намаасаа хөөгдөж, гишүүнээ өгч, шоронд явахгүй гэх баталгаагүй.

Тэгэхээр У.Хүрэлсүхийг дэмжээд байгаа МАН-ынхан ч өөрсдөө ардчиллыг хамгаалах эсвэл авторитори дэглэмийг хүлээн зөвшөөрөх эсэхийг сонгох ёстой болж байна. С.Эрдэнийн хэлээд байгаа дарангуйлалгүй Монгол бол зөвхөн АН-ын хүсэл ч биш МАН-ын хүсэл байх ёстой.  Үгүй бол У.Хүрэлсүх ялж, МАН ердөө түүний “алтан загас” болж хувирна. Бэйсболын цохиураар ажилчдаа дарамталдаг МИАТ-ын хурган даргын үйлдэл бол С.Эрдэнийн эсэргүүцээд байгаа дарангуйллын жижигрүүлсэн хувилбар.

Цаашлаад Шадар сайд С.Амарсайханы эхнэр хүүхдийг ч шүүмжилж чадахгүй болж магадгүй. Цаазын ялыг МАН сэргэчихвэл дарга нарын эрх ашигтай тэрсэлдвэл толгойгүй болох ч аюул нүүрлэсэн. Тиймээс С.Эрдэнэ хувь хүнийг гэхээсээ илүү үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө л хамгаалж үлдэх хариуцлагатай сонголтын өмнө монголчууд иржээ.

С.Эрдэнэ царай муутай, бүдүүн, булчингүй байж болно. Хэрүүл, муухай зантай ч байх. Гэхдээ тэр хэзээ ч дарангуйлагч болж чадахгүй. Монголчууд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж хэлдэг ярьдаг.  У.Хүрэлсүхийг хаан болгоод өөрсдөө боол болох уу. С.Эрдэнэд итгэл үзүүлээд эрх чөлөөтэйгөө үлдэх үү.

Хэрэвзээ У.Хүрэлсүхийн хаан болгоно гэвэл түүний бүлэглэлд таашаалтайгаар хүчиндүүлэхдээ бэлтгээд биеэ сул тавь. Үгүй бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэйгээ үлдэх таны сонгол ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ юм.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top