x

Өсвөр үеийнхэнд зориулсан парламентын боловсролын хөтөлбөр боловсруулна

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, "Пипл Ин Нийд" олон улсын байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тим Жэнкинс нартай уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ын аюул, бэрхшээлтэй Монгол Улс тулгарсан ч НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн 17 үндсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ардчилал, шударга ёсыг улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд бэхжүүлэх замаар эдгээр зорилтуудыг бүрэн хангах боломжтой гэлээ. 

Мөн ардчиллын хөгжилд залуучууд, хүүхдүүдийн дуу хоолой чухал үүрэгтэйг онцолж,  энэ удаагийн УИХ анх удаа өсвөр үеийнхэнд зориулсан парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулж сурагчийн болон багшийн гарын авлага, цахим хэрэглэгдэхүүнүүдийг гаргахаар ажиллаж байгаа, энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд залуучуудыг хамруулсан өсвөрийн парламентын ажлыг танхимаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв. 

Уулзалтаар талууд Монгол Улсын соёл, боловсрол, хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцаж, санал солилцсон. Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хүүхэд, залуучуудын хөгжилд цэвэр агаар, сургуулийн эрүүл орчин тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ уян хатан болон ухамсартай байдлыг хослуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.  

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлж, цаашид хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top