x

Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хороотой цахим уулзалт хийлээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Монгол Улсын Засгийн газрын урилгаар ЕАБХАБ-ын АИХЭГ-наас ажиглагчид илгээн ажиллуулж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа болон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын тухай товч мэдээлэл өгч, шинжээчдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Ардчилсан институт, хүний эрхийн газраас Сонгууль ажиглах тусгай хороог тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд Сонгууль ажиглах тусгай хороог хатагтай Лолита Чигане удирдаж байна.

Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулна хэмээн уулзалтын үеэр онцлов.

Тусгай хорооны бүрэлдэхүүнд,

  • Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи,

  • Сонгуулийн шинжээч Марцела Маскова,

  • Хуулийн шинжээч Рената Тардиоли,

  • Улс төрийн шинжээч Мауро Калво,

  • Хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам,

  • Сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын шинжээч мэргэжилтнүүд багтаж байна. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон цагаас хойш тус байгууллагын бүх үүрэг амлалт, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээх болсон билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016, 2020 оны сонгуулийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчтай багийг тогтмол илгээн ажиглаж, хамтран ажилласан уламжлалтай.

Сонгуулийн ерөнхий хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top