x

Хазгар хүргэний хорлол ба хазайсан АРДЧИЛАЛ

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй С.Эрдэнийг өрсөлдөгчид нь биш өөрийнх нь намын ноход урж тасдахад бэлэн байна. Инээсэн нөхөр уурласан дайснаас илүү аюултай гэж энэ. Тодруулбал, Женко намынхан С.Эрдэнийг унагахын төлөө улаан цагаандаа гарчээ. Увс, Сүхбаатарт С.Эрдэнийн штабыг байгуулахгүй байх, сонгуульд нь оролцохгүй байх даалгаврыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар үүрэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд хүртэл явж байна.

С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ авахдаа намын дотор шургалсан хар хүчний тухай зүгээр нэг онцлоогүй биз. Түүний дурдсан тэрхүү хар хүч нь мэдээж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ба монгол ялначууд. С.Эрдэнэ яагаад Ардчилсан нам ялах ёстойг тодорхойлохдоо “Нэг намыг өөрсдийн өчүүхэн эрх ашиг, шунал хүсэлд мулгуйдан бидний үнэт зүйлийн нэгдлийг хуваагдмал болгох гэсэн энэхүү хар хүч өнөөдөр өөрсдийн эрх мэдлээ алдаж чадахгүй, өчүүхэн эрх ашгийнхаа төлөө нэг цул үндэстнийг хагалж, хуваан үнэт зүйлсийг маань дэвсэлж, устгахаар улаарч байгааг бид харж байна. Тиймээс бид өөрт байгаа хүч чадлаа дайлчлан энэхүү тулаанд итгэл төгс ялна гэдгээ илэрхийлж байна. Энэ хар хүчний учруулах хор хохирол дэндүү том гэдгийг маш сайн ойлгож байна" гэсэн.

Монголын ардчиллын буяныг хамгийн их хүртсэн нь Х.Баттулга. Эсрэгээрээ Ардчилсан нам УИХ-ын сонгуульд дараалан ялагдахад хүргэсэн хүн нь бас л Х.Баттулга.

УИХ-2016 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын эсрэг жагсаал зохион байгуулж явсан нь гүүглд баримт болон үлджээ. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн турш хар технологиор АН-ынхнг намнаж, гүтгэж, самарч ирсэн. Х.Тэмүүжинг сайн ах, С.Баярцогтыг оффшорчин, Л.Гантөмөрийг мүүнчин, М.Батчимэг агсныг тагнуулч, Г.Батхүү агсныг тангаргийн буг, Ч.Сайханбилэгийг Дубайчин гээд аль өнгөтэй өөдтэй болгонд нэр хоч зүүж, ёстой л худал үгийг мянга давтаж үнэн болготол нь хар пиараар нүдсэн дээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-ын нэр дэвшигчдийг олноор нь баривчилж шоронд хийсэн.  Салсан, нийлсэн хүүхнүүдээ нэр дэвшүүлж АН-ын саналаас хуваасан гээд түүний гай их. Гэтэл спиртын наймаачнаас Монголын тэрбумтан, тэрбумтанаас Монгол Улсын Төрийн тэргүүн болтлоо тэр Монголын ардчиллын буяныг хангалттай эдэлж яваа. Ардчиллын ололтоор Х.Баттулга Ерөнхийлөгч болсон бол Х.Баттулгын гайгаар Монголын ардчилалд өнөөдөр аюулын харанга дэлдээд байна.

Монголыг Шанхайн ломбардад тавихыг санаархсан, цаазын ялыг сэргээхийг завдсан, 14 хүнийг үзэл санааны хохирогч болгосон, нэмээд улс төрийн намуудыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоохыг оролдсон гээд түүний гэм нүгэл их. Монголд ашигтай төсөл болгоныг гацааж, Монголын эрх ашгийн эсрэг ажилласан. Төмөр замын төслийг зогсоож, Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж, гадаадын дарангуйлагчидтай нийлж хар мөнгө угаасан гээд Женкогийн нүглийг нь тоочоод барашгүй. Түүний гацаасан, нураасан бүхэн Монголыг ялагдалд хүргэж, Оросод “ялалт” авчирсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.

Оросын нүүрсний зах зээлийг тэлэхийн тулд Монголын нүүрсний төмөр замыг 10 жил гацаасан түүнийг В.Путин нь хүртэл ашиглаад хаясан. Хамгийн сүүлчийн удаа Төрийн тэргүүний хувиар Кремльд анх удаа хөл тавих гэсэн Х.Баттулгын хүсэлтийг нь “ах” нь хүлээж аваагүй байдаг.

Оюутолгойн гэрээг байгуулж Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан болгоныг харлуулж, шоронд хийснийг гадны захиалга гэж харах хүмүүс ч бий. Одоо Ардчилсан намыг дээрэмдэж аваад Монголын ардчиллыг булшилж, авторитори дэглэм тогтоохыг мөрөөдөж яваа. Хадамсаг хазгар хүргэнээс болж Монголын ардчилал хэдийнэ хазайжээ. Энэ хар хүчний эсрэг зогсож, хазайсан ардчиллыг хамгаалах ганц хүн бол С.Эрдэнэ гэж харагдаж байна.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 3 цаг 49 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 3 цаг 50 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 3 цаг 56 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 3 цаг 58 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 4 цаг 0 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 4 цаг 0 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 4 цаг 2 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 4 цаг 4 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 5 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 8 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 4 цаг 12 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 4 цаг 13 мин “Happy March” урамшуулал эхэллээ 7 цаг 7 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 9 цаг 17 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 9 цаг 19 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 9 цаг 20 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 9 цаг 21 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 9 цаг 24 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 9 цаг 28 мин Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ 9 цаг 29 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top