x

Турк улстай аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш бараалхлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” БНТУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах болон Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулсан нь чухал ач холбогдолтой гэлээ.

Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал солилцов.

Элчин сайд Зафер Атеш уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, түүх, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээсэн нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилд 100 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь түүхэн соёл уламжлалын цогцолбор бүхий бүсийг байгуулах юм. Үнэт өв, түүх соёл, уламжлалаа сурталчлан таниулах, 2000 гаруй жилийн өмнөх түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, саналаа хуваалцав.

Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш-д ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top