x

Э.Бат-Үүл: Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож чадсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. 

Сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нийт сонгогч, дэмжигчдэдээ хандан үг хэллээ. 

Тэрээр "Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсноо албан ёсоор зарлаж байгаадаа сэтгэл ихээр хөдөлж, өндөр бахархал төрж байна. Би асар том үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан ойлгож байна. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид ялан дийлнэ. Монгол Улсаа хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна. Монголд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр болсондоо бахархаж байна.

Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно. Учир нь энэ бүхний цаана хар хүчний учруулах нөхцөл дэндүү аюултай. Бүх ард түмний Ерөнхийлөгчийн сүүлийн удаа сонгох сонгууль болно гэдэгт санаа зовниж байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө чөлөөт ардчилсан улс гэдэг статусаа алдвал хүний эрх, эрх чөлөөг алдана.

Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн бишээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан.

Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Би дараах үндсэн гурван зарчмыг анхаарах болно. Үүнд эрх чөлөө, эрх чөлөө бас дахин эрх чөлөө" гэв.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Ардчилсан намыг, гол Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож, АН-аа хамгаалж чадсан. Ардчилсан намаа авч гарч чадна гэдэг бол Монголын Ардчилалын баганыг түшиж чадсан гэсэн үг. Үүнд С.Эрдэнэдээ баярладаг. Хоёрт, мөрийн хөтөлбөрт тодорхой байгаа иргэддээ стратегийн ордуудыг өгье гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Англи улсад 1970-аад оны үед хийгдэж байсан тэргүүн туршлага. Энэ туршлагын дагуу стратегийн ордуудыг иргэдийнхээ мэдэлд шилжүүлье. Нийтийн өмчит компани болгон шилжүүлье гэсэн ийм чухал зорилт тавьсан байгаа. Энэ маш чухал зүйл. Тэгэхгүй бол стратегийн ордуудыг дарга ямбатаны анги хоорондоо хувааж авах тухай л байна, гэхдээ үүнийг ард түмнийх болгоно гэсэн чиглэл рүү явж байна. Гуравт, бид гуравдагч хөршүүдээ зайлуулж, хоёр хөршийн дунд хавчуулагдсан, хоёр хөршөөрөө л данс нь хязгаарлагдсан ийм улс болох вий гэж, үүний эсрэг явна гэж С.Эрдэнэ зарлаж байгаа учраас бид дэмжинэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top