x

АН-ын гавъяаг МАН хүртдэг, МАН-ын гайг монголчууд эдэлдэг

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Дөрөвдүгээр сарын 8-нд хуралдаж, Монголын 3.3 сая иргэнд нэг удаагийн удаагийн мөнгөн тусламж болгож 300 мянган төгрөг тараасан. Энэ мөнгийг  МАН-ын эрх баригчид эрийн сайндаа олчихоогүй юм. Өнөө л муу нэртэй, луу данстай шоронд суугаа улс төрийн хоригдлуудын хийсэн ажлын үр дүн. Товчоор хэлбэл, Оюутолгойн гэрээг хөдөлгөж, Монголд гуравдагч орны хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн хувьд хоёр хөршийн хараат бус болгосоныхоо төлөө шүүх дээр захиалгаар яллагдсан С.Баяр, С.Баярцогт болон Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын гавъяа гээд хэлчихэд буруудахгүй биз. 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлаж, 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталсны үр дүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар толгой өвдөхгүй цалин, тэтгэврээ цагтаа тавьж байна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар НӨАТ-ын хуулийг шинэчилж, Эдийн засгийн өршөөлийн хууль баталсны үр дүнд 34 их наядын хөрөнгө ил болж, татварын бааз суурь өргөжсөн.

Харин МАН 2016 онд засгийн эрхэнд гарч, хувийн хэвшил руу хэт халдсан бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, өнгөрсөн 2016 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Засгийн эрх АН-аас МАН руу шилжих үед ам.долларын ханш 1900 байсан бол өдгөө 2849 төгрөгтэй тэнцэж байна. АН-ынхан засгийн эрхийг барьж байхдаа 21 аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбосон. Харин МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа Дарханы замыг шинэчлэх засах гэж гурван жил ноцолдож байна. Бүрэн ашиглалтад ортлоо дахин нэг жил шаардлагатай гэв.

АН-ын үед эдийн засгийн том шинэчлэл явагддаг бол МАН-ын үед халамжийн бодлого тэлдэг. Хамгийн сүүлд гэхэд зургаан хүүхэдтэй айлын орон сууцны урьдчилгааг төр даах хуулийн төсөл боловсруулж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дуулгасан.  Одоо гаднаас мөнгө зээлээд халамж тараахаар боллоо. Азийн хөгжлийн банкнаас ам.долларын зээл авч халамж болгон тараавал эргээд эдийн засагт дарамт авчирна. Дээр нь Оюутолгойн арбитр дээр яваа шүүхийн маргааныг эцэслээгүй байхад татвар түр байршуулсан мөнгийг нь бүгдээрээ тараагаад идчихсэн. Улсаараа хам хэрэгтнүүд болсон гэсэн үг.

Сонгуульд л ялж байвал МАН эдийн засгаа түймэрдэхээс буцдаггүй. Шинэ гэр бүлийн, эх орны хишиг гээд олон зуун тэрбум төгрөгийг баас, шээс болгосны балаг  нь эдийн засагт үргэлжилсээр байгаа.

МАН-ын засгийн үед олон айл орлогоо алдаж, хөл хорионд орлоо. Улсын төсөв хэдэн их наядын алдагдалд орж, татварынханд дансаа хаалгасан компаниудын тоо нэмэгдэв. Ингээд харахаар АН-ын үед хийсэн ажлыг МАН хүртдэг. МАН-ын үед хэрэгжүүлсэн халамжийн бодлого Монголыг туйлдуулсаар иржээ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top