x

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжиллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн үзэж буйгаа илэрхийл,  шүүхэд хандан, нэхэмжлэл хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд халдсан. Би ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйлгах, мэдээлэл тараасан хэрэгслээрээ няцаалт хийх, мөн 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг би өрх толгойлсон ээжүүдэд туслах арга хэмжээнд зориулна. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг жишээ боллоо. Холбогдох 10 гаруй байгууллагуудаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакцины асуудалд яг ямар саад учруулсан талаар бичиг гаргуулна. Сэтгүүлчидтэй ярьдаг асуудлыг тагнадаг болсон уу гэдгийг гаргаж тавина. Энэ улсад хууль гэж байна уу?

Хэн дуртай нь хүний утсыг чагнаад, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гүтгэж болохгүй. Ерөнхий сайд, сөрөг хүчний гишүүн, УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй явдал. Шүүхийн хянан шалгах хугацаанд энэ бүх асуудлыг хэлэлцэнэ. Надад ард түмний өмнө хийсэн гэм буруу байхгүй. УИХ-ын чуулганы үеэр  вакцины төсвийг суулгах, сонголт бий болгох талаар ярьж, хэлэлцсэн. Түүнээс биш миний хувьд ОХУ-ын Элчин сайдтай яриад вакцин гацаасан зүйл байхгүй. ОХУ-ын Элчин сайдын яам руу албан бичгээ явуулсан" гэлээ. 

Мөн тэрээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар "шаардлагатай бол энэ асуудлаар хүний эрхийн дээд хороог хуралдуулна" гэсэн байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 30 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 39 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 45 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 50 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 54 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 58 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 52 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top