x

"Хар машин хакердуулахын тулд МАН 175 тэрбум төгрөг санал болгосон"

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, бусад нэр дэвшигчид хүргүүлж буй уриалга болон хууль ёсны Ардчилсан намын тамганы үйлчлэл баталгаажсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтын талаар иргэдэд мэдээлэх хүсэлтээ илэрхийлэн хандсан нэгэн иргэний мэдэгдлийг нийтэд хүргэлээ.

АН-ын дарга М.Тулгат: Ирэх даваа гаригаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулж, сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Цар тахалтай хүнд нөхцөл байдалд олон бизнесүүд үүд хаалгаа хааж, Монгол улсын эдийн засаг маш хүнд хямралын ирмэгт байгаа энэ үед сонгуулийг аль болох хэмнэлттэй хийх, мөнгө цацсан үрэлгэн байдлыг халах хэрэгтэй байна. Сонгуулийн үйл ажиллагаа цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд явагдах учраас нэр дэвшигчид бүх аймгаар явж ажиллаж чадахгүй. Тиймээс нэр дэвшигчид орон нутгуудад уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглан бодлогоор өрсөлдөх, иймийн тулд тодорхой сэдвүүдээр таван удаа мэтгэлцээн хийх, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх урилгыг хүргүүлж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: АН-ын тамга, бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх эцэслэсэн. Ц.Туваан нь анхан шатны шүүхэд тамганы асуудлаар анх хандаж байх үед түүнийг Улсын Дээд Шүүхийн вебсайтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж тухайн үед Иргэний танхимын шүүгч байсан н.Сонинбаяр хууль бусаар бичүүлсэн байсан учир гомдлыг анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Улмаар шүүгч Сонинбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ёс зүйн хариуцлага хүлээснээр Ц.Тувааны мэдээллийг УДШ-ийн вебсайтаас хасч, АН-ыг төлөөлөх хууль ёсны эрхгүй гэдгийг албан ёсоор тогтоон шийдвэрлэсэн юм. Ер нь бол аливаа байгууллага шүүхэд "гомдоход" түүнийг албан ёсоор төлөөлөх этгээд л гомдол гаргадаг. Одоо анхан шатны шүүх рүү буцахад анх гомдол гаргаж байсан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй болсон учраас хэрэг цааш хэлэлцэгдэх үндэсгүй болсныг албан ёсоор мэдэгдье.

Шүгэл үлээгч иргэн н.Ган-Очир: Миний бие 2020 оны сонгуулийн үеэр МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд санал тоолох хар машиныг хакердах ажлыг зохион байгуулж, сонгуулийг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлалтай хэрэгт 6 сарын турш шалгагдаж, энэ үеэрээ хэрэгт холбогдох дуу, бичлэг, баримтыг хууль хяналтын байгууллагуудад өгсөн. Гэвч уг хэргийг хохирогчгүй гэдэг шалтгаанаар хаасан талаар надад мэдэгдсэн. Би бодохдоо энэ хэрэг бол хохирогчтой хэрэг, энэ хэргийн хамгийн том хохирогч нь нийт сонгогчид учраас иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө би энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэж өгөхийг хүсэн АН-д хандсан.

Намайг 2020 оны УИХ-ын сонгуульд ажиллаж байх үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, МАН-ын гишүүн Сэмжидмаа, Гангамөрөн болон бусад хүмүүс оролцож, СЕХ-ны санал тоолох хар машиныг IT инженер н.Мөнхбат гэх хүнд 175 тэрбум төгрөгийн хахууль өгч УИХ болон орон нутгийн сонгуулийг луйвардах ажлыг зохион байгуулсныг би гэрчилнэ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Пүрэвдаваа, Нүрзэд гэх улсууд мөн оролцож, 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр IT инженер н.Мөнхбаттай уулзаж байсан хэмээн мэдээлсэн юм.

Иргэн н.Ган-Очирын мэдээлснээр, уг хэрэгт оролцсон гэх үндэслэлээр түүнийг цагдаа, тагнуулын байгууллагаас хэрэг үүсгэн шалгасан боловч хохирогч байхгүй гэх шалтгаанаар хуулийн байгууллагаас уг хэргийг хаасан байна. Гэхдээ н.Ган-Очирт ирэх дарамт шахалт хэвээр байгаа учраас олон нийтэд хандан энэхүү мэдээллийг дахин цацаж байгааг хэлсэн юм.

Ардчилсан намын зүгээс иргэн н.Ган-Очирын мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллага дээрх хэргийг олон нийтэд ил болгож, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ийм явдал давтагдахгүй, гаргахгүй байхад анхаарч, СЕХ-ноос албан ёсны тайлбар хийхийг шаардаж хүсэлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг мэдээлсний дараа АН, МАХН болон бие даагч хэд хэдэн нэр дэвшигчид хар машины дүнд эргэлзэж буйгаа илэрхийлж мэдэгдэл хийж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 39 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 46 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top