x

Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар хуульд тусгажээ

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барилаа. 

Хуулийг санаачилсан УИХ-ын зарим гишүүн энэ талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монголчууд бид малын удмын сангаа их ярьдаг ч хүнийхээ удмын санг хамгаалах асуудлыг орхидуулж иржээ. Энэ бол хар хайрцагны бодлого. Хэрэв төр энэ асуудлыг анхаарахгүй бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэл үүсээд байна. Монгол улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85 хувьтай, аймаг дотроо 74 хувьтай байна. Энэ асуудал дээр төр хяналт тавьмаар байна. Бид санаачилсан хуулиандаа 7 долоон асуудал тусгасан. Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно. Үүнээс сэргийлэх үндсэн гурван арга байдаг. 

  • Нэгдүгээрт, Угийн бичиг хөтлөх,
  • Хоёрдугаарт, Овог нэршлийн асуудал,
  • Гуравдугаарт, Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс гаргах,

1990 онд угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Нийт айл өрхийн тавхан хувь угийн бичиг хөтөлж байна. Өмнө нь бол хар хайрцагны бодлоготой байсан. Социализмын үед аймгийн төвүүд дээр л 9-10 ангийн сургуулиуд, арми, их дээд сургуулиуд байдаг байлаа. Хөдөлгөөн болгон өрнүүлэх ажлыг 2024 оноос өмнө хэрэгжүүлнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ.Иймээс Нэгдүгээрт, Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам нь угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзсэн. Хоёдугаарт,  Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол НХХЯ-нд нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш гэр бүлтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулсан. Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Мөн гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 2 цаг 18 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 2 цаг 26 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 2 цаг 28 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 2 цаг 29 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 2 цаг 29 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 2 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 4 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 4 цаг 56 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 4 цаг 57 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 4 цаг 59 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 0 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 5 цаг 6 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 5 цаг 6 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 5 цаг 8 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 5 цаг 9 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 6 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 7 цаг 21 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 7 цаг 23 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 7 цаг 23 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 7 цаг 25 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top