x

Б.Цэрэн: Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн идэвх муу байна

Шадар сайд, Хотын дарга нар дархлаажуулалтын цэгт ажиллалаа

Шадар сайд С.Амарсайхан болон Хотын дарга Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн VII хорооны 73 дугаар цэцэрлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллав.

Өчигдөрөөс сургуулиудад эцсийн халдваргүйжүүлэлт хийж, дархлаажуулалтын цэгүүдийг цэцэрлэгүүд рүү шилжүүлжсэн байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дөрөвдүгээр сарын 23-нд хамгийн олон буюу 11140 хүнийг вакцинжуулсан. II тун өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ч иргэдийн идэвх муу байна. Дүүргийн өрхийн эмнэлгүүд 1413 хүнд хяналт тавьж байгаа. Тандалт, судалгаа, хариу арга хэмжээний 10 баг ажиллаж байна. Өчигдөр гэхэд 66 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 66 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Өнөөдөр 113 хүн шинээр халдвар авсан. Дүүргийн харьяаллын 472 хүн эмнэлэгт хэвтэж, гэрээр 464 хүн эмчлүүлж байна. Ойрын хавьтал 1261 хүн хяналтад байгаа. Дүүргийн хэмжээнд нийт 6386 хүн халдвар авсан” хэмээн ярилаа. Түүнчлэн эмнэлгийн ор дүүргийн хэмжээнд хүрэлцээтэй байгаа гэнэ. Иргэдийн хувьд гэртээ эмчлүүлэх хүсэлтэй байгаа ч хүндэрч эмнэлэгт ирэх нь олон байгааг мөн хэлж байлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Нийслэлчүүд вакциндаа сайн хамрагдаж байгаа. Нийслэл, дүүргийн удирдлагууд маш сайн ажиллаж байна” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дүүрэг, хорооны удирдлагууд зохион байгуулалтыг сайн хийж, иргэддээ хүрч, вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг мөн сайн хийх чиглэл өгсөн” гэлээ.

Мөн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг иргэдийн вакцины хамрагдалттай уялдуулж нээхээр төлөвлөж байгааг онцлов.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ахмад настай 2400 гаруй хүн вакциндаа хамрагдаад байна. Одоо 4000 гаруй хүн хамрагдах дутуу байгааг 14 хоногт багтаан дуусгахаар зорьж, ажиллаж байгааг хэллээ.

Мөн Хотын даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд өнгөрсөн бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежерүүдтэй онлайн сургалт хийж, тусгаарлалтад байгаа иргэдийн хяналт, эмнэлгийн тусламжийг өгөөжтэй, чанартай хүргэх, идэвхжүүлэх сургалт хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 5 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 21 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 25 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 31 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 35 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 49 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 55 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 5 цаг 39 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 5 цаг 58 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 17 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 19 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 6 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 31 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 45 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 48 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 50 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top