x

АН бүлэг: Хууль бус Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар: 

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/-д хийсэн дүгнэлт;

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд  тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавиад байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай. Гэвч УИХ энэхүү хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл түдгэлзсэн хуулийн заалтыг баримтлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн гэсэн үг.

Нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 5 дугаар зүйлийн 5.4 дээх заалтуудыг Цэц, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан УИХ хүлээн авч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтуудыг бүрхэгдүүлж, өмнө тодорхой заасан асуудлуудыг хуулийн заалтаас авсан нь төөрөгдөл бий болгож байна гэж үзлээ.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус сонгууль болох нь гэж дүгнэлээ. Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргавал сонгууль хойшлох нөхцөл бүрдэж болох асуудлыг ч хөндлөө.  

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг өмнөх хуулиас илүү нарийвчлан зохицуулахыг зорьжээ. Хуульчийн шалгалт өгөх хүсэлтэй иргэнийг шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг иргэн эс зөвшөөрсөн тохиолдолд шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны ерөнхийлөгчид гомдол гаргана. Хуульчдын холбооны ерөнхийлөгч гомдлыг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан.

Энэ нь ганц хүний үзэмжээр асуудал шийдэгдэх учир дутагдалтай. Тиймээс ганц хүн биш багаараа шийдвэрлэдэг байх нь зөв гэж Бүлгийн гишүүд үзлээ. Мөн хуульчийн шалгалтын даалгавар хэсэгт даалгаврыг хэрхэн нууцлах, шалгуулагчийн нэрийг кодлох зохицуулалт байгаа ч бодлогын шалгалтыг хэрхэн дүгнэх зохицуулалт орхигдуулсан. Энэ нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй талаар гишүүд санал хэлэв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг АН-ын бүлэг дэмжлээ.

Түүнчлэн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг зарчмыг зөрчсөн байна гэж үзжээ. ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-нд ирүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн дүгнэлтийг хэлэлцээд энэхүү дүгнэлтэд орсон тоонууд хэт ерөнхий эдийн засгийн хөгжлийн зүг чиг заагч байж чадахгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс илүү нарийвчлан судлаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 25 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 34 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 45 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top