x

АН-ын тамганы маргааныг Захиргааны шүүх өнөөдөр шийднэ

Ердөө долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Энэ удаагийн сонгуулд АН, МАН, ХҮН /Зөв хүн Электорат эвсэл/ гэсэн гурван нам, нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХ-нд албан ёсоор бүртгүүлээд байгаа.

Гэвч АН-ын хувьд дотоодын зөрчил хараахан дуусаагүй, тамганы маргаантай хэвээр байна. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэнэ. Шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлжээ.

Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны талаас /О.Цогтгэрэл даргатай АН/ С.Эрдэнийн УБЕГ-т бүртгүүлсэн тамганы шинэ дугаарыг хүчингүй болгуулахаар УБЕГ-ыг шүүхэд өгсөнөөс хойш гурван сар өнгөрөөд байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшлоод байсан билээ.

Гэвч М.Тулгат даргатай АН Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзэж, СЕХ С.Эрдэнийг АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Мөн хууль бус захирамж гаргасан шүүгч Г.Мөнхтулгыг Шүүгчийн сахилгын хороонд өгч, хариуцлага тооцжээ.

Тиймээс өнөөдөр болох давж заалдах шатны хуралдаанаар маргааныг эцэслэгдэж, шүүх С.Эрдэнийн талд шийдвэр гаргаж гэмээн АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саадгүй оролцох боломжтой болно. Хэрвээ шүүхийн шийдвэр эсрэг талд гарвал Ц.Тувааны тал С.Эрдэнийн нэрийг татуулахаар эцсээ хүртэл ажиллаж ч магадгүй юм. Ингэснээр АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно гэсэн үг.

Тиймээс шүүх хурлын өмнө хоёр тал маргаанаа эцэслэн, эв зүйгээ олж, нэр дэвшигчийнхээ ард нэг тал болж зогсоосой гэдэг ганц хүлээлт намын жирийн гишүүдэд үүсээд байна.       

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top