x

Дуучин Нара Ц.Анандбазарыг УИХ-аас түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардав

Дуучин Нара буюу иргэн М.Нарантуяа өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Энэ тухай дуучин Нара:

-"Ц.Анандбазар нь охид эмэгтэйчүүд болон тэдний бэлгийн халдашгүй байдал, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалтай холбоотойгоор МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Өмнө нь илгээсэн албан бичгүүдийг хариуг авсан ч шаардлага хангахгүй байгаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг хэлж, гэрчилж буй эмэгтэйчүүдийг илтэд басамжлан, доромжилж байна. Мөн хүчирхийлэл нь байх ёстой мэт, хохирлыг нь бензин туслах материалаар үнэлж болдог мэт асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард түмний элч болж ажиллаж буй хүний ёс зүйд яавч нийцэхгүй. Энэ бол олон охид эмэгтэйг басамжлан доромжилсон асуудал. 

Иймд шаардлагадаа УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгуулахыг дэмжээсэй гэж хүссэн. Ц.Анандбазар нь МАН-ын томоохон санхүүжүүлэгч тул хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн хардах хүмүүс бий. Тиймээс Монгол Ардын Намын даргад нь хандахаас өөр арга алга. Намын дарга нь Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм бол ашиг сонирхлын зөрчил, хэлхээ холбоо байна гэж хардах үндэслэлтэй болж байгаа юм. Түүнчлэн дараа дараагийн арга хэмжээгээ авах болно.

#Metoo нь бэлгийн дарамтад өртөж буй, хохирогч болсон хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой. Энэ хөдөлгөөн нь зөвхөн Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хөндөөд зогсохгүй цаашид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллахаар салбар баг болон ажиллаж байгаа. Тиймээс олон нийтийн сүлжээнд пост тавихаас хэтрэхгүй байна гэж бодож болохгүй. Уг хөдөлгөөн нь дэлхийн 85 улсад бэлгийн хүчирхийллийн эсрэг акц явуулдаг хөдөлгөөн. #metoomongolia нь үүний салбар хөдөлгөөн юм.

Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх 40 гаруй эмэгтэй манай хөдөлгөөнтэй холбогдсон нь бүгд архивлагдсан байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь эдгээр хүмүүсээ хайж олох, өгсөн ярилцлага мэдүүлгээсээ буцаж ухар гэх, мөнгө амлах, гэр бүлд нь аюул заналхийлсэн гэх хүртэл явдал тохиолдоод байна. Бэлгийн дарамт үйлдээд зогсохгүй, гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлд нь аюул заналхийлдэг энэ хүндээ зайлшгүй хариуцлага тооцохыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчин сонгуульд нэр дэвшихээ зарласан У.Хүрэлсүхэс шаардсан. Бидний шаардлагыг хүлээн авч, нийгэмд шударга ёс тогтоох ажлаа өөрийн нам дотроосоо эхэлнэ гэж итгэж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top