x

О.Цогтгэрэлийн нам Э.Бат-үүлийг үсдэв

Лхагва гаригийн шөнө эхэлсэн талбайн өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр өлсгөлөнд оролцож буй хүмүүсийн зарим нь талбайн өнцөг буланд шахаж тавьсан хувийнхаа машинд нууцаар хоол цай идэж, зураг хөрөг олон нийтийн сүлжээгээр цацагдсан ч гэсэн...

Өнөөдөр талбай дээр "өлсгөлөнгийн" нөхөдтай уулзахаар М.Тулгат даргатай АН-ынхан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар намынхаа гишүүдийг дагуулан очсон боловч талбайг бүсэлсэн дэмжигчид тэднийг оруулсангүй. Тэр байтугай Улсын баатар Э.Бат-Үүлийг үсдэж чирсэн "баатарлаг" дүр зургийг шууд дамжуулалтаар олон нийтэд үзүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мөн л талбайн хэд дээр зочилж, өлсгөлөнгөө буулгах, олон нийтийг үймээн самуунд турхирахгүй байх, АН дотооддоо учраа олохыг уриалж, О.Цогтгэрэл нартай уулзсан авч өнгөрсөн нэг хоногийн дотор байдал сайжралыг олсонгүй. Учир нь УИХ-ын даргын араас Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж, ирцээ бүртгээд явсан байдаг юм. Өлсгөлөнгийн бас нэг гол дүр болсон МАХН-ын хувьд хуучин, АН-ын шинэ гишүүн С.Ганбаатар "У.Хүрэлсүх нь явуулаа биз. У.Хүрэлсүхийн намтай бид зөвшилцөхгүй" гэх нь нэн тохуутай. 

Харин ардчилсан хувьсгалын "алтан хараацай" /2000-аад оны үг/, анхны 13-ын нэг Улсын баатар Э.Бат-Үүл өөрийнхөө үүсгэн байгуулалцсан намын хүүхдүүдэд үсдүүлж, "Ийм ардчилал гэж байдаггүй юм. Ийм ардчиллын төлөө бид тэмцээгүй" хэмээн уурлаж, хоолой нь цахиртаж харагдсан. Э.Бат-Үүл, М.Тулгат нар АН-ыг ийм болтол талцуулж хуваасан Ерөнхийлөгчийн бүслэлтийг давж чадалгүй талбайгаас буцлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.69.18)
    Ta narin l bii bolgoson buteegdehuun biz de nam nertei hool suudal mungubuyr yugaa ch hulaatsaldaad bgaan
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • СЭ (66.181.187.103)
    ... хоорондоо одтооддоо алалцаад дуусах гайнууд юм даа, тэр нь дээр ...
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top