x

Г.Занданшатар: Нэг намын дарангуйлал гэж байхгүй, АН дотроо учраа олох хэрэгтэй

Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзлаа. Төрийн тэргүүн УИХ-ын даргын дараа Төв талбай орсон юм. Тэдний хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилцах хэрэгтэй. Танай нам дотроо учраа олчихооч. Хүн хэлээрэй, мал хөлөөрөө гэдэг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой. Төрийн байгууллагын хүн манай намыг хоёр болсныг яаж мэдэж байгаа юм бэ? Хуулийн чиглэлийн хүмүүсийг оролцуулж, ажлын хэсэг байгуулаад, алыг нь бүртгэх ёстой талаар хэлэлцэх хэрэгтэй. Энэ нь Н.Алтанхуяг нэр дэвших үү үгүй юу гэдэг асуудал биш. Монголд байгаа хоёрхон нам нэг нь нөгөөгөө үгүй болгох зүйл хийж болохгүй. Г.Занданшатар дарга та гарын үсгээ зураад ажлын хэсэг байгуул. Бид оръё.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өлсгөлөн зарлаад гурван өдөр болж байна. Бидний зориод байсан нийгэм өөр болсон. Ер нь сөрөг хүчнээ, хоёр бүлгийнх нь нэг нь ингээд байж байдаг орон байхгүй байх. Үгээ чөлөөтэй хэлэх эрхийг та УИХ дээр эдлүүлэхгүй байна. Та арай оройтож ирлээ. 

АН-ын дарга Д.Цогтгэрэл: Засгийн газрын харьяа нэг байцаагчийн нэг жижигхэн дүгнэлтээр ийм байдал үүсгэсэн гэдгийг та нар мэдэж байгаа. Нам дотроо учраа ололц гэдэг нь тийм амар зүйл биш болоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top