x

С.Эрдэнэ: Би АН-ыг С.Ганбаатар, Н.Алтанхуяг нараар тоглуулахгүйн тулд нэр дэвшсэн

Пүрэв гариг бүрт зохион байгуулдаг АН-ын “4:11” уулзалт, мэдээллийн цагаар АН-ын дарга М.Тулгат, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга О.Чулуунбилэг, Ц.Оюундарь болон АН-аас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Ч.Өнөрбаяр:

-Өчигдөр СЕХ АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээж авсан тухайгаа мэдэгдсэн. Бүх зүйл хууль журмын дагуу явж байгаа учраас бид сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байна. Ардчилсан намыг дэмжигчид, намын нийт гишүүддээ хандаж уриалж байна.

Монголын ардчиллыг хамгаалах, ардчилсан тогтолцоогоо авч үлдэх хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна. Зарчим, үзэл санаагаа хамгаалахыг уриалж байна. 1990 онд Манай намын ахмад үеийнхэн хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалтай, парламентын ардчилсан улс болох тэмүүллээр ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Үүний хамгийн том баталгаа нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль. Харамсалтай нь сүүлийн үед зарим нэг намын дарга байсан, одоо намын дарга байгаа зарим хүмүүс энэ ардчилсан тогтолцооны эсрэг, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. Зүүн төвийн шинэ БНУ байгуулах, Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх тухай санаа цухалзуулж эхлээд байна. Үндсэн хуулийг эх барьж авсан Б.Чимид багш маань “Монгол Улс бол алганд багтсан Үндсэн хууль юмаа” гэж хэлж үлдээсэн. Энэ Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын дархлаа суусан гэж би боддог.  

Гэтэл өнөөдөр нэг намын дарга гарч ирээд “Надад таарсан том албан тушаал өгвөл би ажил хийе. Надад жижигдсэн албан тушаал өгвөл би хийхгүй” гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийдэг болтлоо энэ улс төр ялзарсан байна. Монгол төр бол дарга нарын, эрх мэдэлтнүүдийн наймаа арилжаа хийдэг хэрэгсэл биш ээ. Дарга нарын хувааж иддэг суудал биш. АН 1992 оны Үндсэн хуулиар Монголд ирсэн ардчилал, хүний эрхийн үзэл санаа, хуулийн засаглалын төлөө зогсдог улс төрийн хүчин гэдгийг дахин нотолж хэлье.

О.Чулуунбилэг:

-Өчигдөр СЕХ дээр болсон маргаантай үйл явдлын тухай дуугүй өнгөрч болохгүй гэж бодож байна. МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, АН-ын даргаар зургаан жил ажилласан Н.Алтанхуяг гэдэг хүн маш болчимгүй үг хэлсэн. Ард түмний нэрийн өмнөөс хүн дүүжлэх тухай ярьсан. Үндсэн хуулиндаа тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн ард түмний нэр барьж бусдын амь насанд заналхийлж байгаа нь тэвчиж болшгүй үйлдэл байлаа. Үр ачаа асраад, залуучууддаа сургааль номлолоо хэлээд сууж байх ёстой улс төрийн зүтгэлтэн хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг ална, дүүжилнэ гэж байгаа нь хүлээж авч болшгүй зүйл.

Сүүлийн үед АН-д орсон, АН-ын нэр барьсан УИХ-ын хэсэг гишүүд ийм зүйлийг байнга ярьдаг боллоо. С.Ганбаатар гэдэг хүн өмнө нь Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан. Өөрийгөө шатаах тухай ярьсан. Энэ ярианы дараа энгийн нэгэн залуу хүн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаасан. Өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн ард түмний нэр бариад хүн дүүжлэх тухай ярьж байна. УИХ-ын гишүүн, улстөрч хүн гэдэг нийгэмд өөрийн нөлөөг үзүүлж байдаг. Нийгмийг эмх замбараагүй байдалд уриалж, хэн нэгнийг алах дүүжлэх, шатаах тухай ярьж байгаа бүх хүмүүс үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. АН үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

М.Тулгат:

Намынхаа гишүүд дэмжигчдэд хандаж нэг зүйлийг хэлье. Өнөөдөр АН хоёр хуваагдсан, энэ үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс “Энд арай олуулаа юм байна. Мөнгө нь, бяр нь энд байна. УИХ-ын гишүүд нь, Ерөнхийлөгч нь энэ талдаа байна, энэ нь надад ашигтай юм байна” гээд явсан. Тэрийгээ АН гэж нэрлээд янз бүрийн үйл ажиллагаа явуулж ирлээ. Тэр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга ашиглаж ирсэн. Нэг хүний ноёрхол, хязгааргүй эрх мэдэлд хүрэхийн тулд, тийм Үндсэн хуулийн өөрчлөлтөд АН-ыг ашиглах гэж байсан. АН-ын Х их хурлаас “Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ” гэдэг дүрмийн өөрчлөлтийг нууцаар, хуйвалдааны замаар батлах гэж оролдсон. Тэр нь тэдний жинхэнэ нүүр царай  байсан.

Энэ бол нэг хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн л үйлдэл. Энд ямар ч үзэл санаа, үнэл зүйл, зарчим, дүрэм байхгүй. Мөнгө, бяр юу байдаг тэр бүхнээрээ хууль ёсны АН-ыг харлууллаа. Явж байгаа шүүхийн болон бусад процессийн талаар бүх худал хуурмаг мэдээллийг цацлаа. Ямар их мөнгөтэй, бяртай, соошл багтаа юм. Ямар ч их увайгүй юм. Сүүлдээ талбай дээр өлсгөлөн зарлалаа. Талбай дээр Монголын нэг иргэн өөрийгөө шатаахад энэ хүмүүс ингэж дуугарсан уу, өлсгөлөн зарласан уу? Ковидоор шалтаглаад хүний эрх зөрчиж байхад, хүчирхийлэл гаарч байхад, бизнесийнхэн нь тэр аяараа нурж унаж байхад тэд ингэж өлссөн үү? Юуны төлөө өлсөөд байгаа юм, хэний эрх ашиг юм?

АН-ын Үндсэн дүрмийн 4.6-д “АН-ын дотоод сонгууль болон төрийн сонгуульд нэр дэвшихийн тулд сонгууль болохоос зургаан сарын өмнө АН-д элссэн байх ёстой” гэж заасан. Яагаад энэ дүрмийг уландаа гишгэж байгаа юм. Үндсэн дүрмийн 3.9-д “Төрийн сонгуульд АН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөж нэрээ дэвшүүлсэн бол 4-8 жилийн хугацаагаар АН-ын гишүүнчлэлээс хасна” гэж заасан. Өнөөдөр тэр дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Намын дүрэм дээгүүр алхахаа яагаад юман чинээ боддоггүй юм? Энэ АН-ын нүүр царай юм уу?

Өнөөдөр АН яагаад иргэдийнхээ итгэлийг алдаж, сонгуульд ялагдаж, шоовдорлогдоход хүрсэн билээ. Ийм хууль бус, дүрмийн бус, үзэл санаа үзэл баримтлалынхаа эсрэг явдаг хүмүүсийн үйл ажиллагааны үр дүнд ийм болсон гэж би харж байна. Өнөөдөр АН дотор ялгарал явагдаж байна. АН жинхэнэ буурин дээрээ ирж байна, хууль ёсны АН энд байна. АН эргээд хүчирхэг нам болно. Ардчиллын хамгаалагч, ардчиллын тулгуур багана байх үүргээ нэр төртэй биелүүлнэ. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд уриалж байна.

С.Эрдэнэ:

-Миний хувьд хэдхэн хоногийн өмнө хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай бодол байгаагүй. Би үүнийг илэн далангүй хэлнэ. АН-ын удирдлагын зүгээс санал тавьж байсан. Би шийдвэрээ гаргаагүй байсан. Гэвч сүүлийн үед АН-ын 200 гаруй мянган гишүүдийн хувь заяа, ардчиллын суурь зарчим руу халдсан үйл ажиллагаанууд гаарч байгаа учраас би нэрээ дэвшүүлье гэдэг шийдэрт хүрсэн. Хэн дуртай нь өнөөдөр АН-д гүйж орж ирээд маргааш нь энэ намын нэр дээр нэрээ дэвшүүлж байна. АН-ыг нулимж гарчихаад, АН-ын хувь заяагаар тоглочихоод “бие даагч” гээд УИХ-д орж ирсэн нөхөр АН-ын нэр дээр сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа нь хэтэрхий увайгүй харагдсан учраас би АН-ын даргаар ажиллаж байсны хувьд, энэ намын өмнө үүрэг харицлага хүлээж байсан хүний хувьд ийм шийдвэрт хүрсэн. Тийм учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж, намын дүрмийн дагуу нөхдийнхөө хамт нэр дэвшихээр өрсөлдсөн. Гишүүдийнхээ олонхийн саналаар нэр дэвших эрхээ авсан. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.87.24)
    Зөв зөв хаа хамаагүй намгүй улс орж ирээд самарч байна даа
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 3 цаг 53 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 4 цаг 1 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 4 цаг 3 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 4 цаг 4 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 4 цаг 4 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 4 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 6 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 6 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 6 цаг 32 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 6 цаг 34 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 6 цаг 35 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 6 цаг 41 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 6 цаг 41 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 6 цаг 43 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 6 цаг 44 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 7 цаг 53 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 8 цаг 56 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 8 цаг 58 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 8 цаг 58 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 9 цаг 0 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top