x

О.Цогтгэрэл даргатай АН-ын тамга хүчинтэй хэвээр гэв

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа тус намын дүрмийн дагуу тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ц.Туваан нь намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад Гуравдугаар сард зохион байгуулагдсан дотоод сонгуулиар гишүүдийн олонхийн санал авч даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлсэн юм.

Хариуцлага хүлээж огцорсон хуучин дарга С.Эрдэнэ гэнэтхэн би дарга хэвээрээ хэмээн гарч ирээд сайн дураар өгсөн тамгаа хүчингүй гэж зарлуулан улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулж шинэ тамга хийлгэн сүүдрийн гэмээр хоёрдогч Ардчилсан намыг байгуулсан юм. Түүний энэхүү үйлдлийн цаана тус намыг зориудаар хагалан бутаргаж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх эрх баригчдын явуулга байсан гэж Ардчилсан намын гишүүд үздэг.

С.Эрдэнэд ийм боломж олгож давхар тамгатай болгосон Улсын бүртгэлийн газрын байцаагч Д.Чинтулгын 2020 оны Арванхоёрдугаар сарын 24-ний дүгнэлт болон шинээр тамга, тэмдэгийн дугаар олгосон улсын бүртгэгчийн Арванхоёрдугаар сарын 25-ны шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээс энэ оны Хоёрдугаар сарын 2-нд түдгэлзүүлсэн байдаг. Шүүхийн энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн давж заалдсаар байгаа ч амжилт олоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Юутай ч С.Эрдэнэд шинэ тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн явдал нь С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд шилжүүлсэн тамгыг хууль зүйн хувьд хүчинтэй болгож байгаа юм.

Иймд Аудитын байгууллага болон Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн шинэ намаас өөрийгөө дэвшүүлсэн С.Эрдэнийг биш жинхэнэ Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх нь зүй ёсны юм хэмээн Ардчилсан намаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.24.166)
    Намаа удирдаж чадсангүй гэж тамгаа өгсөн хүн улс удирдаж чадахуу.
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top