x

Х.Баттулга: Ард түмэн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.


“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Ардчилсан нийгмийн хамгийн чухал шалгуур нь хүний эрх, эрх чөлөө. Тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг иргэний тухай ойлголт юм.

Бид Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байдаг. Тиймээс ч эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлж чаддаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхэн ардчиллыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй болохыг цаг ямагт санаж явах учиртай.

Сэтгүүлчийн бичсэн нэг үг, нэг өгүүлбэр нь ард түмэнд мэдээлэл, мэдлэг болон хүрдэг. Иймд сэтгүүлчид Та бүхэн оюун бодол, эрдэм чадвараа чухамхүү эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна.

Цаашид ч Та бүхэн мэргэжлийн суурь зарчимдаа үнэнч байж, ёс зүйтэй, шударга сэтгүүлзүйг эх орондоо төлөвшүүлэн хөгжүүлэх их үйлсэд ололт, амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Дэлхий даяараа цар тахалтай тэмцэж буй энэ онцгой цаг үед ардчилсан нийгмийн үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад амжилт хүсье.

Цар тахал нь дэлхий даяар хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсдад шинэ сорилтыг авчрахаас гадна мэдээлэл олж авах үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлангаа танилцуулахдаа онцолсон байна. Монгол Улс 2021 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр 180 орноос 68 дугаар байрт жагсаж байгаа юм.

108 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчид, эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top