x

"Улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа сэрээн босгоход чиглүүлэх нь зүйтэй"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар;

  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийн талаар;

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэв.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Сангийн сайдын зөвлөх Т.Очирхүү нарын хүмүүс гишүүдэд мэдээлэл өгөв.

Гишүүд мэдээллийн дараа асуулт асууж, үг хэллээ. Бүлгийн гишүүд, ирэх оны улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа дэмжих рүү чиглүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.  

Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улсын төсвийн хөрөнгө гэж ярьж байгаа ч ард иргэдийн татварын мөнгө. Тиймээс маш зөв зарцуулах шаардлагатай. Сургуулийн насны 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн суудалтай сургууль барьдаг, аймгийн төвөөсөө зайдуу дэд бүтэцгүй газарт сургууль цэцэрлэг бариад ашиглаж чаддаггүй зэрэг төсвийн хөрөнгө оруулалт, оновчгүй хийгдсэн зүйлс байна. Цаашид үүнийг зөв эрэмблэх, төрийн өмчит компаниудаа хувьчлах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр зам барилга гэхээс илүү иргэдэд ажлын байр, амьжиргаагаа өөд татахад шаардлагатай зүйлд төсвийн хөрөнгө оруулалтаа хандуулмаар байна.  Бас нэг анхаарах зүйл нь татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад компаниуд татварын өр нь хуримтлагдсан. Энэ асуудлыг уян хатан шийдээд явах хэрэгтэй. Төсвийг агуулга талаас бус үр ашиг талаас нь эрэмблэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та бүхний үйл ажиллагааны чиглэл зөв байна. Гэхдээ үлгэр болголгүй зоригтой хэрэгжүүлээрэй. Соёл урлагаар дэмжинэ гэдэг соёлын төв барихыг хэлэхгүй. Боловсролыг сургууль, цэцэрлэгийн барилга байшин босгосноор хэмжихгүй ээ. Одоо иргэдийн амьжиргааг дэмжих л чухал байна. Бодлого, мөнгө хоёр нэг газар байж болохгүйг амьдрал нотоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн шинэчлэл хийе гэвэл орон нутагт илүү их эрх мэдэл өгөх хэрэгтэй. Сангийн яам бодлогоо барьж ерөнхий хяналтаа тавиад явах ёстой. Сангийн яаманд баригдаад чөлөөт эдийн засаг, чөлөөт хөгжил боомилогдоод байна. Үр ашиг ярья гэвэл анхан шатандаа шийдвэр гаргах эрхийг өгөх ёстой. Олон хүний гар дамжсаар үр ашиггүй болоод байгааг анхаарах хэрэгтэй гэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтэд, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулах, томилох зэрэг хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шүүх хараат бус, улс төрөөс ангид ажиллах ёстой. Гэтэл сонгон шалгаруулах үйл явцад УИХ шууд оролцох нь хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзжээ.

Тиймээс Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг дөрөвдүгээр сарын 28-наас түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлттэй гишүүд санал нэгдлээ. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гишүүд энэ талаараа мэдээлэл хийхийн сацуу, Үндэсний аудитын газраас ирсэн бичигт бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, нэгдмэл байдлаар хариу өгөхөөр шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 39 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 46 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top