x

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Ноён чуулганы дарга аа,

Хатагтай Гүйцэтгэх нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүлэх завшаан тохиосонд баяртай байна.

Covid-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн бодлого боловсруулах, энэ чиглэлийн нийтлэг зорилтыг тодорхойлоход тус чуулган хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Цар тахал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүхэнд хамгийн ноцтой нийгэм, эдийн засгийн хямралыг авчирлаа. Энэ хямрал хэзээ дуусаж, улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээж, хүн төрөлхтөн “шинэ хэвийн нөхцөл”-д дасан зохицох нь тодорхойгүй хэвээр. Улс бүр хямралыг даван туулах алхмуудыг шат дараатай хийсээр байгаа ч хамтын хүчээр хямралыг даван туулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар шаардагдаж байна.

Цар тахлын эсрэг вакцинжуулалт, иргэдээ дархлаажуулах явцыг хурдтай, үр дүнтэй хийх нь хэвийн амьдралд шилжих гол шийдэл юм. Вакцины тэгш хуваарилалт, хүртээмжтэй байдлыг хангах нь хямралыг хамтдаа даван туулах хамгийн үр дүнтэй гарц шүү. Хүн бүр аюулгүй болсон цагт л бүгд аюулгүй болно.

Ноён дарга аа,

Цар тахлын үеэр дийлэнх Засгийн газраас явуулж буй нийгмийн халамжийн бодлого эдийн засгийг сэргээхэд хүндрэл бэрхшээл болох нь тодорхой байна. Хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг “том зургаар” авч үзэх нь чухал юм.

Та бидний мэддэг эдийн засгийн тогтолцооны талаарх үзэл бодол, тэр дундаа өсөлтөд суурилсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Цаашид хөгжиж байгаа болон хөгжингүй улсын ялгаа улам холдож, өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн тогтвортой хөгжил, тээврийн харилцаа, шударга нийгмийн тогтолцоо, хүртээмжтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудлыг шийдвэрлэх нь удаашрах, саарах хандлагатай болж байна.

Иймээс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний хөгжил, амьжиргааны стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн, мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангасан урт хугацааны нэгдмэл бодлого боловсруулах нь чухал болжээ. Энэхүү нэгдмэл бодлогыг бид өөрчлөлт хийх дохио, шинэ нөхцөл байдал руу хөтлөх боломж гэж үзэж, асуудлыг цогцоор авч үзэх, шийдвэрлэхэд түлхэц өгнө хэмээн хүлээж байна.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур асуудал юм. Тэр ч утгаараа Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа. Сэргээгдэх эрчим хүчний баялаг ихтэй Зүүн хойд Азийн бүс нутагт энэхүү төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Ази, Номхон далайг хамтын хүчээр дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, хямралыг даван гарах чадвартай болгон бүтээх үйл хэрэг бодитоор биелнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд тус сэдвийн хүрээнд “Нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчны хамгааллыг сайжруулах” зэрэг үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр хэлэлцүүлгийн дараа Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар зөвлөмж гаргана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 3 цаг 50 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 3 цаг 58 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 4 цаг 0 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 4 цаг 1 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 4 цаг 1 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 4 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 6 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 6 цаг 28 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 6 цаг 29 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 6 цаг 31 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 6 цаг 32 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 6 цаг 38 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 6 цаг 38 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 6 цаг 40 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 6 цаг 41 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 7 цаг 50 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 8 цаг 53 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 8 цаг 55 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 8 цаг 55 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 8 цаг 57 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top