x

Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийлж, Ерөнхий сайд Нарендра Модид захидал илгээлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзан КОВИД-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид захидал бичсэнээ элчин сайдад өгч, уламжлан илгээхийг хүсэв.

Мөн анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар Стратегийн түнш БНЭУ-аас Монгол улсад олгосонд талархаж байгаагаа дахин илэрхийлж, Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй  сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, зарим нь тусламжийн аян өрнүүлж эхлээд байгааг тэмдэглэв. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн илгээмж, дэмжлэгийн үг илгээснийг олон мянган Энэтхэгчүүд харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэв. Цар тахлын нөхцөлд байгаа ч стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрс тээвэрлэх талаар хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлууд тасалдалгүй үргэлжилнэ гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top