x

Итали улсын парламентын гишүүдтэй цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өчигдөр Бүгд Найрамдах Итали Улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Италийн парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзалт хийж, танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Итали Улс Европын Холбооны гишүүн орны хувьд "КОВАКС" хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөрөнгө оруулж байгаад талархаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг дэмжих зорилгоор 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв. Мөн Парламент хоорондын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Италийн эдийн засаг болон нийгмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх гол суурь болохыг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологид суурилсан эрүүл мэндийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Эдгээр чиглэлд парламент, түүний дотор хоёр талын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид илүү ойр дотно ажиллаж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн УИХ-д Монгол-Италийн парламентын бүлэг 14 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдон ажиллаж байна. БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлэг 11 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано ажиллаж байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top