x

Х.Баттулга: МАН-ыг тарааснаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойргоос ангижирна

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах нөхцөл хуулиар бүрэн бүрдсэнийг нотолж дахин мэдэгдэл хийлээ. 

Тэрээр "МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг зогсоохын төлөө ажиллах боломж хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ.

Монгол улс өнөөдөр улстөр, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь МАН мөн. Ардчилсан шинэ хууль батлагдсанаас хойш 29 жилийн 21 жилд нь МАН дангаараа төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирдсан. Үр дүнд нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. МАН буруугаа бусад руу жихэх ямар ч эрх байхгүй.

МАН өнөөдөр тарах үндэслэлээ бүрэн хангасан. МАН-ын даргын зөвшөөрөлгүйгээр ҮАБЗ хуралдаж чадахаа больсон. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа ҮАБЗ-ын хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өөрөө тэргүүлэн Монгол цэргийн холбоо гэх байгууллагыг байгуулж өөрийн намын бүтцээр аймаг, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх засаг даргын болон төрийн байгууллагатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь цэрэгжсэн бүтэц үйл ажиллагаа болж буйг бүрэн нотолж байна. 

Монголчууд мөнх хөх тэнгэрийнхээ дээр улстөрийн намыг залах учиргүй. Монгол төрөө хамгаалах цаг иржээ.

МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.46.222)
    Маш зоригтой зөв шийдвэр... Үндэсний эрх ашиг, ард түмний эрх ашиг эн тэргүүнд байх ёстой.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top