x

Гадаадад суугаа монголчууд Засгийн газар, СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 9-ний өдөр орон даяар явуулна. 

Үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд энэ сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандаж бүртгүүлэх шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн билээ. Бүртгэлийг цахимаар хийлгэх боломжтой ч (Сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийн хуудсыг ЭСЯ-ны вэб хуудас болон фэйсбүүк хуудаснаас татан авч бөглөөд сонгогч өөрийн паспортын хуулбартай хамт brussels@embmongolie цахим хаягаар, эсхүл ЭСЯ-нд шуудангаар ирүүлнэ) сонгуулиа өгөхийн тулд заавал оршин суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газарт биеэр очих шаардлагатай юм байна.

Гэвч сонгуулийн төв байгууллагаас тавьж буй энэ шаардлага нь ковидын улмаас дэлхий нийтээр үйлчилж буй хорио цээрийн дэглэмийн үед гадаадад суугаа монгол иргэдийн сонгох эрхийг хязгаарласан үйлдэл хэмээн үзэж, хилийн чанад дахь монголчууд нэгдэн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нарт шаардлага хүргүүлж буй мэдээллийг манай сайтад ирүүллээ.

Шаардлагыг өөрсдийн оршин суугаа орныхоо ЭСЯ, Дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулан хүргүүлж байгаа юм байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН нарт,

2021 оны 4-р сарын 22

2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хилийн чанад дахь иргэдийн санал өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлэх тухай шаардлага хүргүүлэх нь...

      Монгол улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын албан ёсны судалгаагаар төрийн сонгуульд оролцох насны буюу сонгуулийн саналын эрхтэй 144483 иргэд хилийн чанадад сурч амьдарч байна. Харамсалтай нь харьд буй Монгол иргэдийн төр барих эрхээ хэрхэн эдэлж буй, өөрөөр сонгуулийн оролцооны талаарх мэдээ, судалгаа нэн хомс байна.

      Хамгийн сүүлийн үеийн жишээ нь эдгээр иргэдийн 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөх эрхийг Ковид-19 цар тахлаар далимдуулан боож саналыг огт аваагүй. Энэ нь иргэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн ноцтой хэрэг мөн. Монгол улсын Үндсэн хуулийн 2.16.9-д зааснаар 18 нас хүрсэн Монгол улсын иргэд хаана оршин суухаас үл хамаарч төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Энэхүү эрх НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагаар баталгаажиж байдгийг та бүхэнд сануулах нь илүүц биз ээ. Энэ зөрчил 2021 онд давтагдах магадлал өндөр буй тул энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

      Хилийн чанадад буй Монгол иргэдийн эрх ашиг, хүний эрх, сонирхол удаа дараалан зөрчигдөж буйг олон жишээгээр нотолж болох ба Монгол төрийн иргэнээ үл хайхрах, үл ойшоох үйлдэл нь гадаад орнуудад Монгол хүний, цаашлаад улсын нэр хүнд, үнэ цэнэ буурахад нөлөөлж байна. Эдгээр дутагдлыг засаж залруулах иргэдийн санал, шаардлагыг нухчин дарж буй чадамжгүй, муйхар, хуучинсаг хандлагыг өөрчлөх шаардлага нэгэнт бий болжээ. Иргэндээ ээлтэй, шинэлэг, ухаалаг өөрчлөлтийг 2021 оны сонгуульд санал авах ажлаар эхлүүлэхийг шаардаж байна.

      Монгол Улсын ЭСЯамд, тэдгээрийн фейсбүүкийн хуудсанд 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол улсын иргэд өөрийн биеэр ЭСЯ-д ирж Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх тухай мэдээлэл тавьжээ. Энэ үйлдэл нь мэдээлэл түгээсэн нэр зүүх, сонгогчдын бус эрх баригчдын “тоглоомын дүрмээр сонгууль явуулах” цаашлаад төрийн эрхийг хууль бусаар авах санал, санаархлыг дэмжсэн үйлдэл гэж харж байна. Ковид-19 цар тахлыг хязгаарлахтай холбоотой улс бүр өөр өөр дотоодын хөл хорионы дэглэм, дүрэм мөрдүүлж байгаагаас Монгол иргэд өөрийн биеэр ЭСЯ-даа очиж санал өгөх нөхцөл бүрдэхгүй байна.

      Тиймээс өөрийн биеэр очиж санал өгөх нь цаг үеийн нөхцөл байдалтай дүйцэхгүй муйхар шийдэл юм. Гадаадад буй Монгол улсын иргэд 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх нөхцөл, бололцоог бүрэн бүрдүүлэхийг Гадаад Харилцааны Яам, Сонгуулийн Ерөнхий Хороо, Монгол улсын Засгийн газраас шаардаж байна. Үүнд,

      Нэгдүгээрт, цахим технологийн дэвшил эсвэл нууцлалтай саналын хуудас, шуудангийн үйлчилгээ ашиглан иргэдийн саналыг авах.

        Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөр, мэдээллийг иргэнд сонголт хийх хугацааг тооцож урьдчилан түгээж байх.

   Гуравдугаарт, ЭСЯ-д бүрдүүлсэн сонгуулийн хороо, тооллогын комиссын бие бүрэлдэхүүний мэдээг тухайн оронд сууж буй нийт 2 Монгол иргэдэд түгээх, хөндлөнгийн хяналтыг бататгах.

   Дөрөвдүгээрт, гадаадад суугаа Монгол иргэдийн саналын тоог сонгуулийн тооллогонд оруулан дэлгэрэнгүй тайлагнах.

    Тавдугаарт, Албан мэдээг Гадаад харилцааны яаманд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар иргэдэд түгээж занших. Учир нь нийтийн сүлжээг ашиглан мэдээг түгээх нь албан бус хэлбэр юм.

        Сүүлийн жилүүдэд эрх баригч улс төрийн хүчин өөрийн давуу байдлыг ашиглан Сонгуулийн тухай хуулийг дураар засварлах, санал тооллогод нийт иргэдийн ирц, саналын ач холбогдлыг бууруулсан зүйл заалт оруулах, сонгогчдыг үл хүндэтгэн санал луйвардах хууль бус үйл ажиллагааг хөхүүлэх зэрэг бусармаг явдал хавтгайрч, төрийн шударга ёсны зарчим алдагдаж буйд харьд буй Монгол улсын иргэд эсэргүүцэж, Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн заасныг сануулж байна.

       Бидний шаардлага зүй ёсны бөгөөд Монгол улсын ГХЯ, Засгийн газар ард түмний өмнө, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан шаардлагыг хүлээн авч, асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэнэ хэмээн хүлээж байна. Монгол улсын дипломат алба Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах дэмжлэг, туслалцааг МУ-ын Засгийн газар үзүүлэх биз ээ.

      Жич:

Өнөөгийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол иргэдийн сонгуулийн саналыг E-Mongolia платформ ашиглан цахимаар авах нь шинэлэг, цаг үеийн оновчтой шийдэл болно гэж бодож байна.

      Шаардлага хүргүүлсэн,

Австри Улсын Монгол эмэгтэйчүүдийн Эвийн Хүч холбоо

Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелесийн Монголчуудын холбоо

Солонгос дахь Монгол иргэдийн холбоо

Франц улсын Умардын Монголчууд нийгэмлэг Швейцарийн Холбооны Улсын Женевийн Монгол Хүүхдийн нийгэмлэг

Швейцарийн Холбооны Улсын франц хэлтэй нутаг дахь Монголчуудын нийгэмлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tsolmongerel Orkhonselenge (178.237.90.238)
    Та сайхан хаваржиж байна уу, бидний зүгээс ЗГ-т хүргүүлж буй гадаадад амьдардаг МУ-ын иргэдэд Сонгуульд цахимаар болон баталгаат шуудангаар санал өгөх боломж олгох https://www.change.org/MongoliaElectionVotingOptions2021 дээрх шаардлагад гарын үсэг зурж оролцох боломжтой юу? Шаардлагад нэр, овог, имейл хаягаа оруулж цахим гарын үсэг зурсны дараа имейлээ заавал шалгах хэрэгтэй юм байна. change.org-оос ирүүлсэн имейлийг үзээд Confirmation хийх холбоос дээр дараарай. Баярлалаа.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 5 цаг 45 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 5 цаг 53 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 5 цаг 55 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 5 цаг 56 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 5 цаг 56 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 5 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 8 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 8 цаг 23 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 8 цаг 24 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 8 цаг 26 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 8 цаг 27 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 8 цаг 33 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 8 цаг 33 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 8 цаг 35 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 8 цаг 36 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 9 цаг 45 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 10 цаг 48 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 10 цаг 50 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 10 цаг 50 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 10 цаг 52 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top