x

Ц.Нямдорж сайдыг 20.000, Засгийн газрын авто баазыг 500.000 төгрөгөөр торгожээ

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, аюулгүйн бүсээ зүүлгүй, хуурамч дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон тухай бичлэг болон мэдээлэл  өнгөрөгч баасан гаригт нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ. Түүний унаж явсан Лексус 570 маркийн автомашинд зүүсэн УБҮ 0052 улсын дугаар нь Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smart.car.mn сайтаас эх сурвалж болгон "Land Cruiser 200" автомашиных болохыг үзүүлсэн.

Гэвч уг мэдээлэл цацагдсанаас хойш гурав хоногийн дараа буюу өчигдөр тус сайтын мэдээллийг өөрчилж, 0052 УБҮ улсын дугаарыг Lexus 570 маркийн машинд олгосон хэмээн мэдээлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн унаж явсан машины дугаарын бүртгэл солигдсон буюу андуурагдсан асуудалд Засгийн газрын авто баазад хариуцлага хүлээлгэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас тус баазад Зөрчлийн тухай хуулийн 500 мянган төгрөгөөр торгосон байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу тус байгууллагад торгууль ногдуулсан гэв. 

Харин суудлын бүсээ зүйлгүй хөдөлгөөнд оролцсон Ц.Нямдорж сайдыг 20 мянган төгрөгөөр торгожээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.21.21)
    Хандлага ийм байна.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top