x

Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байна гэлээ

Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлж, халуун цэгт ажиллаж байгаа дүүргийн удирдлагууд, эмнэлгийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрсдөө халдвар авахаас сэргийлж ажиллахыг сануулсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 1040 хүн гэрийн ажиглалтад байна.

Эдгээр хүний ойрын хавьтал 2000 гаруй иргэн бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг 200 ор дэлгэсэн ч ор нь дүүрчээ. Тандалтын таван баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 500-600 хүнээс гэрээр нь шинжилгээ авч байгаа гэнэ. Мөн коронавирусийн үед амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болж байгааг ярьж байлаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн эмчилгээнд 980 хүн, гэрийн ажиглалтад 329 хүн байна. Мөн 690 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тандалтын баг болон зайлшгүй шаардлагатай иргэдээс шинжилгээ авах цэг өдөрт 1000 орчим хүнээс ПСР шинжилгээ авдаг. Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байгааг албаныхан хэллээ.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвартай 192 хүн бүртгэгджээ. Ингэснээр нийт 4169 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барсан. Эмнэлэгт 894, гэрийн тусгаарлалтад 612 хүн байна. Ойрын хавьтал 2000 гаруй хүн байгаа аж. Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр 603 гаруй иргэнийг ПСР шинжилгээнд хамруулжээ. Мөн халдвар авсан иргэдийн тоо 1420 гаруй болсон байна. Тандалтын баг өдөрт дунджаар 200 гаруй иргэнээс шинжилгээ авч байгаа гэлээ. Гэрийн тусгаарлалтад 2101 хүн байгаа бол ойрын хавьтал 1467, гэрээр эмчлүүлж байгаа 634 хүн байна.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн хэмжээнд батлагдсан 1784 хүн байгаагаас дүүргийн нэгдсэн эмнэлэгт 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Вакцин ирэхэд дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангажээ. Дүүргийн хэмжээнд тандалтын 10 баг ажиллаж байна. Баянгол дүүрэг 440 орчим ор бэлтгэжээ. Гэрийн тусгаарлалтад 376 хүн байгаа бөгөөд хороодод мөн нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Багахангай, Багануур дүүргийн хувьд халдварын нөхцөл байдал харьцангуй тайван байна. Налайх дүүрэгт 272 хүн халдвар авснаас 159 хүн эдгэрчээ. Хүүхдийн эмнэлэгт 28 хүн, гэрээр 33 хүн эмчлэгдэж байна.

Дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүнд, орны нөөц, тусгаарлалтын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. Хотын даргын хувьд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тухай бүрд нь мэдэгдэж байхыг хүслээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбайг ариутгах, угаах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хөөсрүүлж угаадаг машин хоёр байдаг бөгөөд автобусны 256 буудлыг хоёр өдөр угаадаг байна. Машины тоог 10 болгож нэмэх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн хотоо сард нэг удаа угаадаг болъё гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 4 цаг 26 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 4 цаг 42 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 47 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 52 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 56 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 10 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 16 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 7 цаг 19 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 38 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 цаг 40 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top