x

М.Тулгат: Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа

Ардчилсан Намаас долоо хоног бүр хүргэдэг 4/11 мэдээллийн цагт тус намын дарга М.Тулгат, намын генсек Ч.Өнөрбаяр нар хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг зогсоох #МeToo хөдөлгөөний талаарх байр сууриа илэрхийллээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Сүүлийн үед хүчирхийллийн эсрэг МeToo хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдсон асуудал бий. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан гэж үзэж болохгүй гэсэн байр суурь дээр АН зогсоно. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн ч бай хэн ч гэсэн хууль шүүхээр шалгуулж гэм буруугаа тогтоолгох хэрэгтэй. Хуулийн байгууллага ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна.

Ардчилсан Нам хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажиллаж ирсэн. Жишээлбэл, 2015 онд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4-д ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудалд эрүүгийн хариуцлага тооцох заалт хуульд оруулж байсан. Гэтэл 2017 онд МАН сонгуулиар ялсаны дараа энэ заалтыг хассан.

Тиймээс өнөөдөр бэлгийн дарамт үзүүлж буй этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хариуцлага хүлээдэг. Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа. Манай улсад хохирогч өөрөө хохироод үлдэх тохиолдол байна. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг ноцтойгоор мэдэрдэг гэж хариулсан. Үүнд бид маш их эмзэглэж байна" гэлээ.

Харин Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр УИХ-ын гишүүд гэмт хэрэгт шалгагдаад, нийтийн зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа тохиолдолд иргэний хувьд шалгагдах ёстой. Заавал Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудал тавьдаг байх шаардлагагүй баймаар байгаа юм. Хуулийн байгууллагаар чирүүлээд, гулдчуулаад шалгуулдаг байх ёсгүй.

Гэм буруугүй бол УИХ-ын гишүүд яагаад өөрсдөө бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулаад ороод ирж болохгүй гэж. Бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдэг нь өнөөдөр УИХ-ын ажлаасаа болино гэсэн үг биш шүү дээ. Халдашгүй байдлаасаа түдгэлзээд бүрэн шалгуулчаад, үнэхээр гэм буруугүй байвал буцаад ажилдаа орох боломж нь байна. Энэ соёл руу яагаад явж болохгүй байгаа юм бэ.

Өмнө ч АН улстөрийн өндөр албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн төслийг өргөн барьж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг АН өргөн барьж байсан. Мэдээж сайжруулах зүйлүүд байгаа. Цаашид хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлээс ангид байх тал дээр АН байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Бид болж байсан үйл явдлууд дээр таг дуугүй явж ирсэн алдаа бий. Энэ алдааг цаашид давтаж болохгүй гэж харж байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top