x

"Хулганын хавханд үнэгүй бяслаг байдаггүй" хэмээсэн иргэн бүрийн 300 мянга

Иргэдийн гар дээр өгсөн 300 мянга гурав хоногийн дотор дуусч, залгаад вакцины эрэл хайгуул эхэллээ. Хөл хорио эхлэхтэй зэрэгцэн /2021.04.09-ний орой/ зарласан "Вакцинжуулалтыг зогсоолоо" гэдэг үг цэлмэг тэнгэрээс цахилгаан цахихтай адилхан болсон биз ээ. Тэгээд тэрийгээ хэрхэх яахыг нь харж, тестелж байгаад хоёр хоногийн дараа "Зөвхөн 60-аас дээш насныхныг вакцинжуулна"...  Хулганы хавханд хэзээ ч үнэгүй бяслаг байдаггүй юмаа гэж эс хэллүү. 

Уг нь бол вакцинаар тасалж байгаад нийтээр нь алах гээд байгаа ч юм биш байх л даа. Зүгээр л вакцин нь байхгүй. Хийгээд өгье гэсэн ч байхгүй. Нөгөө Хүрэлсүхийн Засгийн газрын үед хандивлагчдаас гуйгаад, нуугаад л жил тойрон явсан 50 сая долларын санхүүжилт чинь /өөрсдөө болохоор таван их наядаар тансаглачихсан/ дөнгөж хоёр сарын өмнө л Дэлхийн банкнаас батлагдсан шүү дээ. "Бид л оролцохгүй бол аргагүй энэ улс сүйрэх юм байна" гэсний үндсэн дээр энэ мөнгийг манайд өгсөн байх.

Тэрнээс бусад бүх вакцинууд хандиваар буюу гуйлгаар орж ирж байгаа. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэг болохоор нөгөө хүн алга тэнийх хүртэл бид бөхийсөөр л байх болно. Ядаж байхад бөхөлзөн барин жаахан юм салгангуутаа буруу хараад мартчихна аа, нөгөөдүүл чинь. "Монголын Гадаад хэргийн яам вакцинаа хүлээж авчихаад хандивлагч орнуудын нэрийг дурьдсангүй" гээд Европын холбоо бөөн гомдол болоо биз дээ. 

Шадар сайдын /УОК-ийн дарга/ хэвлэлийн төлөөлөгч энэ тухай "Коронавирусийн эсрэг вакцины татан авалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн нэмэгдэнэ. Халдварын тархалт нэмэгдэж өдөрт 600-800 орчим бүртгэгдэж байгаа нь том эрсдэл. Халдварын тархалт буурсны дараа дархлаажуулалт хийгдээд явах боломжтой" гэж. 

Өөрөөр хэлбэл, "вакцин байхгүй, байсан ч хийхгүй. Тийм болохоор дуугай гэртээ дүмбийгээд хөл хориогоо дуусга. Эхлээд вакцин нь ирээтхэг. Тэрний дараа бас юу ч болоо билээ" л гэж байна. Ямар ч хамаагүй аргаар цаг цаг хожих л гэсэн санаа байх л даа. Хүнээр бол "Вакцины хоёр дахь тунгаа эхлэхгүй бол эхний хийлгэсэн вакцин маань үр дүнгүй шатах гээд байна. Вакцинаа хангалттай татаж авсны дараа эхний тунгаа үргэлжлүүлье" гэсэн үг байх. Тэрийгээ даанч аягүй муухай ойлгомжгүй, морзын дохио шиг хэлээр дамжуулдаг. 

Дээр нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь хоёр тийшээ суучихсан юм дагуу. Коронавирустай үнэхээр тэмцэх гэж байгаа бол Ерөнхий сайд нь удирдлагыг гартаа ав аа. УОК, НОК гэсэн байнгын үйл ажиллагаагүй, доороо бүтэцгүй нэгжээр удирдуулаад коронавирусыг ялна гэж байхгүй шүү гээд мэргэжлийн зарим хүмүүс бүр эхнээс нь л хэлээд байсан. Ядаж л ЭМЯ нэг шийдвэр гаргаад, тэрийгээ УОК-оор оруулаад, тэр нь цаашаа Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдсаны дараа батлагддаг тийм балай завхарсан, цаг хугацаа, хүч нөөц барсан ажил байж болохгүй шүү дээ.

Даанч манай Ерөнхий сайд нарын нэг нь ч үүнийг сонсоогүй. Одоо тэгээд Онцгой комисс, Засгийн газар хоёр нь өөд өөдөөсөө духаараа хараад суучихсан юм шиг л ойлгогдож байна. Ерөнхий сайд нь мөнгө тараагаал, Шадар сайд нь вакцинаа таслаал...

Тэгээд хэрвээ вакцин тасалдсан нь С.Амарсайхантай холбоотой юм бол түүнийгээ зүгээр л зайлуулчих л даа. Тэрийгээ заавал өөр хүмүүсээр батлуулж, хогийн тантан болгох гээд хүлээгээд суух шаардлага юу байна?

Б.ЗАЯА   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 29 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 38 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 44 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 49 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 56 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 51 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top