x

АН-ын залуус С.Зоригийн нэрийг худалдаж идэхийг хүсвэл эхлээд Ц.Нямдоржийг улс төрөөс зайлуул

Өөрийгаа АН-ын дарга гэж нэрлэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өчигдөр нэгэн цочир мэдэгдлийг хийв. АН байгуулагдсан өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнгөө тэр нөхөр "Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах" санаачилга гаргав. Иргэдийн саналыг цуглуулан Ерөнхийлөгчид өргөн барих гэнэ. Хэрэв Х.Баттулга нь өөрт ашигтай гэж үзвэл иргэдийн санал байсан байгаагүй олгочих байх л даа.

Гэвч энд нэг муухай, увайгүй зүйл байна. Учир нь С.Зоригийн аллагын хэрэг одоо хэр нь бүрэн илрээгүй байгаа. Хэргийн гүйцэтгэгч буюу аллага үйлдсэн этгээдийг барьж шоронд хийсэн боловч хэргийн захиалагчийг илрүүлээгүй байгаа байгаа. Тэр байтугай хэргийг илрүүлэх үүрэгтэй Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нар шоронд хоригдож байгаа хэргийг гүйцэтгэгч нарыг суллахыг шаардан улс төрийн элдэв акциуд хийх болсон. Хэрвээ тэднийг шоронгоос суллаж гэмээн хэргийн захиалагчийн ул мөрийг баллахын тулд өөрсдийг нь үгүй хийж ч мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа. 

Ийм байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үгүй болоод 23 жил болсон хүний нэрийг худалдаж идэхээр гэнэт шийдсэн нь хэтэрхий увайгүй үйлдэл болов. Хэн нэгнийг худалдаж идэхийн тулд ядаж өөрт нь хүн чанар гаргах хэрэгтэй. Тэр нь энэ тохиолдолд аллагын гэм буруутныг олж шийтгэх явдал. Гэтэл үүний төлөө нэг ч үг дуугараагүй, харин ч эрх баригч намын хийж буй бусармаг үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч явсан энэ хүн гэнэт С.Зориг агсанд Баатар цол нэхэн шагнах санаа сэдсэн нь их л муухай доромж утгатай сонсогдож байна.

Тиймээс хэрвээ С.Зоригийн нэрийг ашиглаж намынхаа гишүүдээс, олон нийтээс оноо авахыг хүсч байгаа бол эхлээд энэ хэргийг илрүүлэхгүйн төлөө хорь гаруй жил зүтгэсэн, одоо ч зүтгэсээр байгаа Ц.Нямдорж гэдэг хүнийг эхлээд улс төрөөс зайлуул. Тэгсний дараа сая талийгаачийн сүнс амирлаж, хэргийн зангилаа ч тайлагдаж мэдэх юм.

Ц.Нямдоржийн өдий болтол улс төрөөс явж чадахгүй байгаа цорын ганц шалтгаан нь С.Зоригийн аллагын захиалагчийг илрүүлэхгүй байх. Ганц энэ хэргээр намынхнаа шантаажлан Монголын төрд хатиг шиг наалдсан хүн...

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ajaa taij (202.9.46.55)
    Ynen dee.zahialagchiig zamruulagchtai ni olchihvol chio ch baatar bolood 500n sayaiin ezen bolno shdee.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 59 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 16 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 20 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 26 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 30 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 44 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 49 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 5 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 5 цаг 53 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 12 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 14 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 1 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 26 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 39 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 42 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 45 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top