x

С.Одонтуяа: Намын их хурлын өмнө хэлэлцэж ярилцацгаая, уулзаж ойлголцоцгооё

АН-ын удирдлагууд хоёр хуваагдаж, тамганы маргаантай байгаа. Мөн цахим болон цаасаар санал хураалт явуулж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, М.Тулгат нар намын даргын сунгаанд ялалт байгуулаад байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа ардчиллын эмэгтэйчүүдээ төлөөлж уриалга гаргажээ. 

Тэрээр "АН-ын даргын сунгаа явагдаж О.Цогтгэрэл, М.Тулгат нар ялалт байгууллаа. АН-ын дээвэр доор хамтдаа ардчиллын төлөө явахад 2 залуутай мөр зэрэгцэн явж байсны хувьд эдгээр залуусаа сайн мэднэ. Ардчилсан намаа шинэчилж, улс орныг хөгжил дэвшилд хүргэж, ардчиллын галаа улам бадрааж чадах гишүүд гэдэгт итгэл төгс байдаг. Гэхдээ 2 залуу маань зөвхөн хамтдаа, зөвхөн нэг баг болж байж том зорилгоо биелүүлж чадна. Яг өнөөдрөөс эхлээд, яг одооноос эхлээд энэ тэрний нам, тэр тэрний нам, энэ дүрмийн дарга, энэ дүрмийн бус, манай тал дийлнэ, танай тал дийлэхгүй гэдгээ ардаа орхих хэрэгтэй. Намын их хурлын өмнө хэлэлцэж ярилцацгаая. Уулзаж ойлголцоцгооё. Гишүүд маань цөхөрч байна. Ард түмэн ядарч байна. Ардчилал бөхөж байна. Жижиг гомдлуудаа мартаж, том зорилгын төлөө нэгдэцгээе. Ардчиллын эмэгтэйчүүд бид гуйж байна. Бид уриалж байна. Бид шаардаж байна" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • цэцгээ (192.82.75.203)
    яг үнэн шүү. Жирийн идэвхтэй гишүүдээ хүндэтгэж шийдвэрээ зөв гаргахыг хүснэ. Мөн эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг санаарай
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Ахмад гишүүн Базаррагчаа (64.119.16.4)
    Гишүүн ээ. АН-д дүрэм гэж байгаа. Та дүрмээ мэдэж байгаа бол ингэж бичээд байгаа нь хачин санагдаад байна. Дүрмийн биш сонгууль явуулсан гэж мэдэгдээд байна шүү дээ. ДҮРМИЙН БУС БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗӨВ. ДҮРМЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. Тэгэж байж л энэ нам ЦЭГЦЭНДЭЭ ОРНО. Тохиролцоо гэж байхгүй гэж ойлгож байна.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Харамес гүлмерей (202.126.89.78)
    Үнэхээр энэС. эрдэнэ галзуурчихжээ бид энэ хүн г гаргаж намын даргаар дэмжиж байсан л хүлээж ажилаа өгчихөөд одоо болхоор Баттулга с өшөөгөө авах н төлөө гишүүд бид г уланда гишгэсэн би лав энүүнд эвлэрэхгүй гишүүн с гарлаа олон хүн ингэж хэлэх байх бид г доромжилж бн
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top