x

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулав

Б.Ринчен

"Монгол хэл"

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би

Урьдын бэрх цагт Монгол улсын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг мину сэргээсэн
Өөдлөн дэвшихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн бадрахын шинж нь бүрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтэрх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь

Өсөх наснаас өтлөх насан хүртэл
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түм түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан хэл юүгээн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам уу, үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авъяаст хөвгүүд дүү нар халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан Монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж 
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу, би


1999 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий конференцийн 30 дугаар чуулганаас Дэлхийн яруу найргийн өдрийг (World Poetry Day) Гуравдугаар сарын 21-нд тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг.

Энэ баярыг хамгийн анх ЮНЕСКО-гийн төв байр байдаг Парис хотноо тэмдэглэжээ.

Сонирхотой баримтууд:

  • "Поэзия" гэсэн үг нь эртний грекийн poieo – бүтээх, зохиох, барих, байгуулах үгнээс гаралтай.
  • Хамгийн эртний сүлд болсон шүлэг МЭӨ ХХIII зуунд бүтээгдсэн гэх. Тахилчин эмэгтэй, яруу найрагч Эн-хеду-ана (En-hedu-ana) бичсэн гэдэг. Тэр өнөөгийн Ираны нутаг дахь Урыг байлдан эзэлсэн аккадын Саргон хааны охин гэхээс өөр намтар үгүй. Эн-хеду-ана сарны бурхан Нанна түүний охин үүрийн цолмон Инанагийн тухай шүлэглэж байжээ.
  • Сэргэн мандалт хүртэл шүлэг нь гоо үзэсгэлэнгийн зайлшгүй байх ёстой нөхцөл гэж үзэгдэж иржээ.
  • Хятадын эзэн хаан Цяньлун XVIII зуунд захирч байхдаа муу шүлэг бичсэн хүнийг цаазлуулдаг байжээ.
  • Пушкины зохиолд 22 мянган өөр өөр үг тааралддаг бол Лермонтовын зохиол тэр нь 15 мянга байдаг.
  • Оросын яруу найрагт хус, хуш, царс гэсэн гурван модны нэр хамгийн ихээр тааралддаг.
  • Хамгийн анх Яруу найргийн өдөр 1938 онд Америкийн Огайо мужид гарч ирсэн ба түүнийг яруу найрагч эмэгтэй Тесса Суизи Уэбб санаачилсан ба баярыг эртний Ромын яруу найрагч Вергелийн төрсөн аравдугаар сарын 15-нд тэмдэглэжээ.
  • Шүлэг унших нь тархины ажиллагааг идэвхжүүлдэг гэж Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 8 цаг 48 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 8 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 9 цаг 4 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 9 цаг 46 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 12 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 12 цаг 37 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 12 цаг 59 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 13 цаг 5 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 13 цаг 15 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 13 цаг 24 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 13 цаг 29 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цаг 31 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top