x

Найман хоногийн суултын дараа эмч нар ажил хаях бэлтгэлдээ орлоо

Эмч, эмнэлгийн ажилчид  Сүхбаатарын талбайд суулт хийгээд найман хонож байна. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс  мэдээлэл хийлээ.

Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа “Эмч нар цалингаа нэмүүлэхээр найман хоног хүйтэн шалан дээр суулт хийж байхад УИХ, Засгийн газраас нэг ч хүн гарч ирж уулзсангүй.  Өнөөдөр бид үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөө жагсаж байгаа. Засгийн газрын зүгээс 15 хувиар нэмнэ гэх зүйлсийг ярьж байна. Энэ хувиар нэмэх бол 200.000 төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг. Бид үүний төлөө жагсаагүй.

Эрүүл мэндийн салбарын ажилчдыг гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжуулдаг гэж хэлдэг. Гэвч энэ бол нэр төдий зүйл.  Гүйцэтгэлийн санхүүжилтэд хязгаар тавьсан. Энэ бол иргэд, эмч нарт аюул, заналхийлэл бий болгож буй зүйл.

Мөн үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бууруулсан асуудал байна. Үүнээс болж бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс "эм, тариагаа худалдаад аваад ир" гэх шаардлагыг тавих болдог. Энэ байдлаар бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг улсын төсөвт гурван их наядыг оруулж ирсэн ч, одоо хэлэлцэж байгаа нь 2.2 их наяд болгож бууруулсан байгаа юм. Ийм буурсан төсвөөр эрүүл мэндийн салбар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Үүнээс үүдэн маш олон асуудал тулгарна.

Эмч нар халдвартай, хортой нөхцөлд ажилладаг. Бид эмнэлгийн иж бүрэн нормын хувцас өмсөх ёстой байтал өмсөж чаддаггүй. Цаанаас нь өмд, цамц л өгдөг. Харин гутал буюу углаашийг нь эмч өөрөө цалингаараа авдаг. Мөн үүнээс гадна эмч нарт өдрийн цайгаа уух ч хоолны өрөөгүй ажилладаг. Түүнчлэн, эмч нар суулт хийх гэхээр дээрх дарга нараас нь дарамт ирж, битгий жагсаалд оролц гэх зэргээр дарамт, шахалт үзүүлж байна. Мөн ихэнх эмч нар ажлын ачаалалтай, хүнд нөхцөлд олон зээлтэй амьдарч байна. Иймд бид хэрвээ шийдвэрт хүрэхгүй бол өнөөдөр суултаа дуусгаад, маргааш эхлэн ажил хаях бэлтгэл ажлаа эхлүүлнэ." гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.160)
    Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа!
    2025 оны 10 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top