x

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дүрмийн төслөө хэлэлцэв

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр болж, дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцлээ. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар цахим болон танхимаар оролцож, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг тус дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дүрэмтэй байхыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус дэд хороо нь ямар асуудал хэлэлцэж болох тухай нарийвчилсан заалт уг дүрэмд оруулах тухай санал хэлж байв. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Герман, Япон зэрэг орнуудын парламентын гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагаа, чиглэл, дүрмийг судлах, харьцуулах тухай санал хэлж байв.

Монгол болон гадаадын зарим орны гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн болохыг Дэд хорооны дарга Н.Энхболд хэлсэн. Үүнд, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ болон Монгол зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, дэг, туршлагын талаар судалсан болохыг дурдаж, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх болно гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналын томьёоллыг дүрэмд тусгаж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн албан бичгийг танилцуулж, гишүүдээс гарсан саналын томьёоллыг харьяалах Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top