x

Б.Пүрэвдорж: Ардчилсан намын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна шүү

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Ардчилсан намын дүрмийн эсрэг хийгдсэн хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн баасан гаригт миний бие АН-ын хоёр талд байгаа нөхдүүдийг уулзаж, зөвшилцөх санал гаргасан. Харимсалтай нь өнгөрсөн өдрүүдэд уулзалт хийх саналд хариу хэлсэнгүй. 

Нэг зүйлийг хариуцлагатайгаар сануулж хэлэхэд дарга нар өнөөдөртөө эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ намын гишүүдэд бүх эрх мэдэл байгаа гэдгийг сануулж хэлмээр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар хийсэн хууль байгаа. Тийм учраас манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгээ ямагт санаж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг баталж байхад хугацаа нь хэтэрхий давчуу байна гэдгийг удаа дараа илэрхийлж байсан ч МАН санаатайгаар баталсан.

Хуулийн ямар хайчинд байгааг тодруулж хэлье. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа улс орон даяар гуравхан хоногийн хугацаанд өрнөнө. МАН бол дарга нараасаа сонгочихно. Манай нам бол жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгодог дүрэмтэй. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 30-ны өглөөгүүр намын нэр дэвшигчдийнхээ материалыг авна. Өдөр нь Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгэнэ. Үдээс хойш нь нэр дэвших эрхээ авсан хүмүүс мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ингээд маргааш өдөр нь сунгааны санал хураалт явагдана. Нөгөөдөр нь намын Их хурал хуралдаад нэр дэвшигчийг батламжилна. Ийм гуравхан хоногтой. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл.

Ингээд Тавдугаар сарын 2-5-ны хооронд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигчийнхээ материалыг нам СЕХ‑нд өгнө. Харин СЕХ гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв татгалзсан тохиолдолд тухайн хүний материалыг засах хоёрхон хоногийг хугацаатай. Сонгуульд нөхөн нэр дэвших тухай асуудал огт байхгүй. Зөвхөн нэр дэвшигч нас барах эсвэл шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлнэ. Өөр нөхөн нэр дэвшүүлэх тухай асуудал байхгүй. 

Үүний цаана юу байгааг би тодорхой хэлье. 

Маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна шүү дээ. Манай нам хоёр болоод, хоёр тамгатай болоод, хоёр нэр дэвшигчийг СЕХ-нд өгөх юм бол СЕХ хоёр материалын аваад У.Хүрэлсүх дээр очно. Тэгээд У.Хүрэлсүх муугийн таална. Ингээд манай нам нэр дэвшүүлэх эрхтэй болно. Хоюуланг нь таалахгүй гэвэл манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй. Яагаад гэвэл СЕХ танай нам нэг нь тамгатай, нэг цахим бүртгэлд бүртгүүлээгүй байна гэдэг шалтгаанаар хасна. 

Ийм хуулийн хайчинд явж байгаа нөхдүүд өнөөдөр намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. 

Олон хүмүүс энэ хуулийг мэдчихээд мэдээгүй юм шиг зүтгэж байгаад харамсаж байна. Өнөөдөр та бүхэн гишүүдээ хишгэчээд явж болно. Гэхдээ эргүүлээд намын гишүүд хариуцлага тооцох болно шүү" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top