x

"Цэцэд гаргасан мэдээллээр маргаан үүсгэхгүй гэсэн нь нэр дэвших эрхтэй гэсэн үг биш"

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн маргаан үүсгэсэн байдаг.

 

Тэгвэл өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдээр "Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж ҮХЦ шийдвэрлэжээ" гэсэн мэдээлэл гараад байна. 

Мэдээлэлд "Нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “…өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх…” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн ҮХЦ-д мэдээлэл гаргасан билээ.

Үүний дагуу ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэсэн бол ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж маргаан үүсгэх ёсгүй гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан үргэлжилж,Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гарчээ" гэсэн байна.

Энэ талаар Хуульч, өмгөөлөлч Б.Мэргэн өөрийн сошил хуудаснаа ийн тайлбарлажээ.

Тэрээр "Үндсэн хуулийн Цэцээс ерөөсөө ийм шийдвэр гаргаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд дэвших эрхгүй гэж хуульчлаагүй байна гэж Цэцэд гаргасан мэдээллээр маргаан үүсгэхгүй л гэсэн.

Маргаан үүсгэхгүй гэсэн нь дэвших эрхтэй гэж шийдсэн гэсэн үг огт биш буюу энэ талаар Цэц ямар нэг шийд гаргаагүй. Үндсэн асуудлыг хэлэлцээгүй. Маргаан үүссэн бол асуудлыг хэлэлцэж байж шийднэ. Өөрөөр хэлбэл хэлэлцэх эсэхээ л шийдсэн. Тэгээд хэлэлцэхгүй болсон. Шал өөр ойлголтууд шүү" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top