x

АН: Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төслүүдийг өргөн барина

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаа өнөөдөр хийж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар Шилэн дансны тухай хууль болон Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.

Шилэн дансны тухай хуулийг яаралтай сайжруулах хэрэгтэй. Таван саяас доош мөнгө хэрхэн зарцуулагдсан нь мэдэгдэхгүй, хяналтгүй байна. Тиймээс АН-ын бүлэг хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Татвар төлөгчдийн өгч байгаа нэг төгрөг ч хяналтад байх ёстой. Түүнчлэн өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй байлгүй хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулан мөн л Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэсэн ч Засгийн газар бидэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.

АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хүсэлтээ ЗГХЭГ-т явуулсан. МАН-ын бүлэг дээр энэ төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ мөнгө УИХ-ын хяналтаас гадуур явж байгаа. Ковидын нэг удаагийн хууль баталснаар төсвийн мөнгийг маш үр ашиггүй зарцуулж байгаа. Ковидын нөхцөл байдал ямар байгааг бид харж байна.

Өмнөх Засгийн газар маш муу ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайд болсон. Гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг боллоо. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа. Гэтэл ямар ч үр дүнгүй боллоо. НОК-ын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооц гэсэн боловч тооцоогүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top